Өвс татаж мансуурсан үедээ бусдын эд хөрөнгөд халдаж танхайрчээ

Өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст "Урт цагааны авто зогсоолын орчимд согтуу хүн танхайраад байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад иргэн Г нь “Канабис” хэмээх бодис агуулсан өвс татаж, мансуурсан байсныг тогтоосон байна. Иргэн Г нь Баянгол дүүргийн долдугаар хороонд оршин суух, иргэн С (эрэгтэй, 47 настай)-ын “Toyoto Estima” автомашины толийг эвдэж танхайрсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025