Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын Холбооны Улс Сирийн хойд хэсгийн Хама мужийн босогчдын хот болох Соуран, Тайбат Ал-Имам, Халфаяа болон Латаминад бөмбөгдөлт явуулжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг бөмбөгдөлтийг ОХУ-ын таван байлдааны нисэх онгоц, хэрэг нисдэг тэрэг гүйцэлдүүлсэн гэнэ. Нисэх онгоцнууд хэдхэн минутын зайтай ойр ойрхон эргэлдэж хотуудыг бөмбөгдөж байсан тухай дурджээ.
Эдгээр тэсрэх бөмбөг, пуужингууд нь өмнө нь огт ашиглагдаж байгаагүй шинэ төрлийн зэвсэг хэмээн таамаглаж байгаа гэнэ.
Энэхүү бөмбөгдөлт нь Фуа хотоос нүүлгэн шилжүүлэгдэж байсан 75 Шиэтийн иргэдийг үл мэдэгдэх босогчдын бүлэг хоморголон устгасны хариу арга хэмжээ болов уу хэмээн Идлиб хотын засгийн газар үзэж байгаа юм.
Латамина хот хамгийн ихээр бөмбөгдүүлсэн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд уг хот нь Хама мужийн мэдэлд байдаг газруудад халдлага явуулах зорилгоор алан хядагчдын хамгийн олноороо цугладаг хот юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна