Хуванцар савнаас цэвэр ус уудаг үе түүх болон үлдэхэд ойрхон болоод байна. Учир нь Лондонд байрлах нэгэн лабораторийн залуус иддэг цэвэр усыг бүтээгээд байгаа юм байна.
Энэхүү усан бөмбөлгийг Ooho! гэж нэрлэдэг бөгөөд далайн ургамлаас гаргаж авсан байгалийн гаралтай идэж болдог мембран дотор цэвэр ус хийж бөмбөлөг хэлбэрт оруулан хийжээ. Та Ooha! -г шууд амандаа хийн зажилж болох бөгөөд хаях юм юу ч байхгүй гэнэ.
Энэхүү гайхалтай санааг хэрэгжүүлсэн баг бол Skipping Rocks Lab бөгөөд анх 2013 онд энэхүү санаагаа дэвшүүлж байжээ. Түүнээс хойш уг санаагаа хэрэгжүүлэхийн тулд тасралтгүй ажилласаар ийнхүү олны хүртээл болгож байгаа нь энэ юм. Тэд энэхүү бүтээлээ үйлдвэрлэж хуванцар савны хэрэглээг багасгахыг зорьж байгаа бөгөөд саяхан нээсэн хандивын сайт нь хэдхэн хоногийн дотор 750 мянган ам.долларын хандив цуглуулаад байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна