Автомашины татвар хэрхэн нэмэгдэх вэ

Импортын суудлын автомашины нэг удаагийн шинжтэй татвар болох онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг Сангийн яамнаас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхдээ автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамааруулан ногдуулах онцгой албан татварыг нэмэхээр тооцжээ. 

Мөн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан хэмээн Сангийн яам чуулганы хуралдаанаар мэдээлсэн. Тэгвэл Төсвийн байнгын хорооноос суудлын автомашинд ноогдуулах онцгой албан татварын инфографикийг гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025