Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн анхдугаар хурал яг одоо эрүүл мэндийн яаманд болж байна. Эрүүл мэндийн дэд сайд, Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн дарга Л.Бямбасүрэн уг хурлыг удирдан явуулж байгаа юм. Хурлаар Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн шинэ бүтэц, зохион байгуулалт, зээл тусламжийн зохицуулалтын өнөөгийн байдал тулгамдсан асуудал, сайжруулах боломжуудын талаар ярилцаж байна.Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 10 гаруй гадаадын байгууллагын төлөөлөл оролцож байна.


Сэтгэгдэл байхгүй байна