Татварын Ерөнхий газраас ХХОАТ-ын буцаан олголтоо авах иргэдийн эхний ээлжийн олголтын материалыг Нийслэлийн Төрийн санд шилжүүлсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл иргэдийн буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэлжээ.
Тухайлбал, хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц барих, худалдан авах, хашаа байшин худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлдөг. 100 сая төгрөгөөр байр худалдаж авсан тохиолдолд хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөн, тухайн жилд төлсөн татварыг буцаан олгодог хуультай.
Сэтгэгдэл байхгүй байна