ХОНЬ - (3/21-4/19)
Хүч чадлаа дайчлан ажиллавал амжилтад хүрнэ. Эргэн тойрныхны санал зөвлөгөөг анхаарч сонсвол чухал мэдээлэл, сонирхолтой санааг олно. Өнөө тантаи уулзах хүмүүсийг сайтар анхаар, учир нь тэдний дунд хожим нь таны амьдралд чухал нөлөө үзүүлэх хүн байна.
ҮХЭР - (4/20-5/20)
Өнөөдөр ажилдаа чармайлттай, бусадтай харьцахдаа ухаалаг бай. Ажлынхаа тоон дүнд бус, чанарт анхаарах нь зүйтэй. Гэрээ хэлцэл хийх, бичиг баримтад гарын үсэг зурахдаа сайтар нягталж үз. Урьдны алдаагаа давтах, хүнд байдалд орох магадлал буй.
ИХЭР - (5/21-6/21)
Чухал шийдвэр гаргах, холын аянд гарахад тохиромжтой өдөр. Шинэ хүмүүстэй танилцаж сэтгэл санаагаа сэргээх нь танд ашигтай тул найз нөхөдтэйгээ хамт бай. Ганцаардах, гуньж гутрахад таагүй нөлөөтэйг анхаар.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Ямар ч зүйлийг урьдчилан төлөвлөх хэрэггүй. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээхээр махран зүтгээд нэмэргүй, өөрийгөө л ядраана. Биеийн хүчний хүнд хүчир ажлаас зайлсхий. Харин өвөрмөц сэтгэлгээтэй, бүтээлч хүмүүсийн тухайд ихээхэн үр бүтээлтэй. Сэтгэл санаа хямрах биеэ хянаж, тайван бай.
АРСЛАН - (7/23-8/22)
Энэ өдөр эрүүл мэндээ ч, нэр хүндээ ч анхаарах шаардлагатай. Бусад хүн таныг хэрхэн үнэлж цэгнэх нь чухал тул ухаалаг, хянуур байхыг хичээгээрэй. Хайртай хүнтэйгээ харьцахдаа тэсвэр тэвчээртэй байгаарай. Нөхцөл байдал таагүй болж, та өөрийн хүч чадалд итгэлгүй болно. Та ямар нэгэн таагүй үйл явдлыг нэхэн санах бололтой. Сэтгэл санаагаа түвшинг байлга.
ОХИН - (8/23-9/22)
Ухаалаг, хүлээцтэй байх өдөр. Бусадтай харьцахдаа хянуур байж, бусдын тавьсан саналыг болгоомжтой ханд. Учир нь сөрөг нөлөөнд автаж, буруу алхам хийх магадлал их байна. Хэн нэгэн таныг хуурч мэхлэн өөрийн ажлыг амжуулах бодолтой байна. Хулгай дээрэмд өртөх, эд зүйлээ гээхээс болгоомжил.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ачаалал ихтэй байна. Хийж амжуулах зүйлс ар араасаа ундарна. Тиймээс найз нөхөдтэйгээ уулзах нь нэг төрлийн амралт болно. Харин өөрийн төлөвлөгөөгөө хамгийн итгэлтэй найздаа л ярьж болно шүү. Сайн мэдэхгүй хүмүүсээс тус дэмжлэг эрэлгүй, та өөртөө л илүү итгэ.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Энэ өдөр таны танин мэдэх эрмэлзэл эрс нэмэгдэнэ. Тиймээс та харь орны ёс заншил, шашин шүтлэг гээд аялах жуулчлахтай холбоотой бүхэнд сэтгэл татагдана. Мэдлэгийн хүрээгээ тэлэх, сурч боловсрохтой холбоотой аливаа үйлдэл амжилттай байна. Нөгөөтэйгүүр илүү шашинлаг, гүн ухаанч болох тул апиваад хандах хандлагад тань энэ байдал тусгалаа олно.
НУМ - (11/22-12/21)
Ажил төрөл, бодол санаагаа цэгцлэн бясалгах, амсхийх өдөр. Сайтар хөдөлж, биеийн чилээг гаргавал ажиллах чадвар нэмэгдэнэ. Уран бүтээлчид, тэр дундаа зураач, хөгжимчдийн онгод орж, сайхан бүтээл туурвина.
МАТАР - (12/22-1/19)
Өнөөдөр холын аянд гарахад, худалдаа арилжаа хийхэд, мөн мэдлэг туршлагаа солилцох, бусадтай ажил хэргээ зөвлөхөд сайн. Ууч тэнүүн, өгөөмөр өглөгч байвал сэтгэлийн цэнгэл эдлэнэ. Усны эмчилгээний чанар нэмэгдэх тул усан эмчилгээг шүт.
БУМБА - (1/20-2/18)
Хүч чадлаа дайчлан ажиллавал амжилтад хүрнэ. Эргэн тойрныхны санал зөвлөгөөг анхаарч сонсвол чухал мэдээлэл, сонирхолтой санааг олно. Өнөө тантай уулзах хүмүүсийг сайтар анхаар, учир нь тэдний дунд хожим нь таны амьдралд чухал нөлөө үзүүлэх хүн байна.
ЗАГАС - (2/19-3/20)
Мэдрэмж хурцдах өдөр. Мэргэ төлгө тавиулвал үнэн бууна, зөгнөл заавал биелнэ. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж зөгнөгтүн. Шинээр ажил төрөл эхлэх, мэдээлэл солилцох, туршлага судлахад ээлтэй сайн.
Сэтгэгдэл байхгүй байна