Уг нь зөв алхаагаар биеийнхээ доголдолтой хэсгийг далдалж болдог. Тэгээд ч төдийгүй өөрийн гоо сайхан бие галбирыг зөв цэгцтэй алхаагаар улам тодотгон харуулах боломжтой. Ядаж л гуяны тальпи, бүдүүн шилбийг зөв алхааны тусламжтайгаар нууж болно. Гэтэл баавгай шиг хайш яаш алхлан олны нүдэнд эвгүй харагддаг бүсгүйчүүд цөөнгүй. Зарим нь яг л эрчүүд шиг энд тэнд гишгэх юм уу, явдалтай бүсгүйчүүд шиг бөгсөө хаяж алхана.
Зөв алхаа гишгээ нь таныг илэрхийлэх нэг хэмжүүр бөгөөд анхны сэтгэгдлыг төрүүлэх бас нэг нөлөөлөл юм. Эв хавгүй том том алхах нь таныг хайнгадуу харагдуулах бол тайван цэгцтэй алхаа нь буурь суурьтай, ажил хэрэгч байдлыг илэрхийлэх жишээтэй.
Зарим нэг загвар өмсөгчийн сургуульд хоёр янзын алхааг зааж сургадаг. Энэ нь тайзан дээр болон өдөр тутмын амьдралд хэрхэн зөв алхах тухай ба хоорондоо бэлхүүс таазны хөдөлгөөнөөр л өөр. Гэвч нэг их ялгаагүй ч гэлээ тухайн орчин нөхцлөөс шалтгаалан тайзны алхааг энгийн амьдрал дээр хийх нь тун бүдүүлэг мэт санагдана.
Таныг дэлгүүрт юм уу гудамжинд явж байтал нэг эмэгтэй загварын тайзан дээр байгаа юм шиг л алхвал танд болон эргэн тойрны хүмүүст бүдүүлэг санагдаж зохимжгүй харагдах нь мэдээж.
Зарим бүсгүйчүүдэд тайзны алхаа огт хэрэггүй, хэрэг ч болохгүй учир өдөр тутмын зөв сайхан алхааны энгийн зарчмуудаас өгүүлье.
Хамгийн чухал нь мэдээж гутал. Зөвхөн өндөр өсгийт дээр л сайхан алхах хэрэгтэй гэсэн үг огт биш. Энгийн пүүз эсвэл углааш бүр сандалтай явахдаа ч сайхан алхахын түлхүүр бол нуруу цэх байж гэдсээ татаж алхах. Энэ нь зүгээр нэг сайхан алхаатай харагдахаас гадна эрүүл мэндэд ч тустай. Нурууг цэх байлгаснаар тархины үйл ажиллагаа сайжирч элдэв нурууны өвчлөлөөс сэргийлэх ба гэдсээ татаж алхах нь сайхан цээжтэй харагдаад зогсохгүй дадал болгож чадвал бэлхүүсээр ч нарийсдаг давуу талуудтай. Үүний дээр гарын хөдөлгөөн болон харц эгц байх нь гайхалтай чимэг болдог.
Анхаарах зүйлс:
-юманд хөөгдөж байгаа юм шиг хурдан хурдан алхалгүй аль болох тайван алхах.
-хөлөө хэтэрхий хол бүү тавь. Алхмын зай яг л өөрийн улын хэмжээтэй байхад болно.
-эхлээд хөл дараа нь биеэ явуул! Ихэнх эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа нь энэ. Цээжин биеэрээ урагш түрж алхан бөгсөн хэсэг нь ард үлддэг.
- нэг хэмнэлтэйгээр урагшил, нэг хурдан эсвэл гэнэт удаан биш.
-бүтэн улаараа гишгэ
Нэмж хэлэхэд оймсоо ижил хэмжээгээр бага зэрэг гадагшлуулсан байдлаа өмсвөл алхаанд тань багагүй нэмэр болно. Өөрөө өөртөө шаардлага тавиад туршаад үзээрэй! Таниас л шалтгаалах зүйл учир өөрийнхөө төлөө тууштай байж эрчүүдийг “сайхан бүсгүй юм аа” гэж хэлтэл нь УРАГШ АЛХАЦГААЯ!!!
Сэтгэгдэл байхгүй байна