БЗД-ийн 27-р хороо “Дунд Дарь Эхийн ... тоотод хулгайч орсоныг барьчихсан байна” гэсэн мэдээллийг 04-р сарын 11-нд авч шалгахад, БЗД-ийн 27-р хороонд суух 41 настай эрэгтэй Ш-ын сууцны вакум цонхыг БЗД-ийн 5-р хороонд суух 33 настай эрэгтэй Ү нь түлхэж “Sharp” /42*/ зурагт, “MNBC” тв хүлээн авагч, ууттай чихэр, шоколад зэргийг хулгайлан авч гараад хөршийн холбооны хяналтаар үйлдэл дээр нь барьж саатуулсан хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна. Мөн ЧД-ийн 13-р хороо “Сургуулийн ... тоотын гэрийн тооноор хүн орчихлоо“ гэсэн мэдээллийг 04-р сарын 11-нд авч шалгахад: ЧД-13 хороонд суух Б /эм.34н/-ын гэрийн тооноор ЧД-14 хороонд суух Э /эр.34н/ нь согтуурсан үедээ орж “Samsung” /30*/ LCD зурагтыг хулгайлан авч байсныг хөршийн холбооны хяналтаар үйлдэл дээр нь баривчилсан хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.
Хөршийн хяналт холбоо арга хэмжээг цагдаагийн байгууллагаас санаачлан амжилттай хэрэгжиж байна.
Сэтгэгдэл байхгүй байна