Төв аймгийн "Алтанбулаг" сумын нутаг “Таван толгой” сургалтын төвийн “Очир” толгой гэх газар ЗХ-ний ...-р ангийн алба хаагч А нь 25 цэргийн алба хаагчдад гранат шидэх сургуулилт хичээл зааж байгаад гранат газар унагаснаас тэсэрч алба хаагч А, М нар нь нас барж 11 алба хаагч хүнд хөнгөн шархадсан” гэх мэдээллийг авч шалгаж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байжээ. Уг хэрэг өчигдөр 18:00 цагийн орчимд гарсан байна.
Хэргийн талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “ЗХЖШ-ын анги салбарууд ЗХЖШ-ын 2016-2017 оны батлагдсан сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хээрийн сургалт дадлага, байлдааны буудлага, харвалтыг хийж байгаа. Бүх анги, салбаруудын алба хаагчид энэ сургалтын хүрээнд командлалын болон төгсөлтийн шалгалтаа өгдөг.
Зэвсэгт хүчний сургалтын төв буюу Тавантолгой дахь Зэсвэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад осол гарсан. Ослын шалтгааныг хууль хяналтын байгууллагынхантай хамтран тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон. Ер нь бол сургалтын явцад байлдааны гранатыг цэнэгтэй холбох явцад тодорхойгүй шалтгааны улмаас гранат дэлбэрч ахмад Э, ахлагч А нар газар дээрээ нас барж, бусад 8 хүн шархадсан. Одоогоор шархадсан хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт эмчилж, шаардлагатай эмчилгээг хийж байна. Бид цаашид БХЯ, ЭМЯ-тай хамтран ажиллахаар төлөвлөөд байна” гэв.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна