Эмэгтэй хүн Этиоп улсад амьдарна гэдэг маш хэцүү. Байнга хулгайлагдах, хүчиндүүлэх, хүчээр хүнтэй суух зэргээс айж, айдас дунд амьдардаг. Этиопчуудын хувьд бага насны охидыг хулгайлж хүчээр авч суух нь бараг ёс заншил мэт болжээ. Энд гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдийн 70-аас илүү хувь хулгайлагдан хүчээр гэр бүл болж байдаг байна.
Саяхан 12 настай охин гэрээсээ хулгайлагдаж олон хоног сураггүй болжээ. Гэр бүлийнхэн нь болоод цагдаагийнхан охиныг бүтэн долоо хоног ололгүй арга мухардаад байх үед нэг гайхамшиг гэмээр зүйл тохиолдсон байна. Гурван нас бие гүйцсэн эр арслан охины амийг аварсан байжээ. Цагдаагийнхан тэднийг олох үед арслангууд охиныг тойрч зогсож байсан бөгөөд тэднийг ойртох үед яг л эсэн мэнд хүлээлгэж өгч байна шүү гэсэн аятай охиныг орхиод ойн зүг явцгаажээ.

Охины биед зодуулсан ул мөр байсан бөгөөд хулгайлсан эр түүнийг хүчээр эхнэрээ болгох гэж байсан гэнэ. Харин арслангууд ирэх үед айн зугтаасан байжээ.
Зэрлэг байгаль судлаач Стуарт Виллиамсын таамаглаж байгаагаар бяцхан охины уйлах дуу нь арслангуудыг дуудсан бололтой. Тэд охины мэгших чимээг сонсоод бамбар хэмээн андуурсан байх магадлалтай. Тиймээс ч охиныг идэлгүй хамгаалж байсан байх хэмээн Стуарт хэлжээ.

Сэтгэгдэл байхгүй байна