Ромын Пап Францис орон гэргүй хүмүүст зориулсан угаалгын газар нээлээ

Ромын Ватикан хотод Пап Францис орон гэргүй хүмүүст зориулж зургаан угаалгын машин, хатаагч, индүү зэргийг багтаасан угаалгын газар нээжээ. Эдгээр угаалгын машин, хатаагчдыг Whirlpool корпорацаас бэлэглэсэн бол "Protector and Gamble" угаалгын нунтаг, савангуудыг хандивлаж байгаа юм байна.

Ватикан хотын удирдлагууд удалгүй уг газрын ойролцоо орон гэргүй хүмүүст зориулсан халуун усны газар, үсчин, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх газруудыг нээх бодолтой байгаа гэнэ.

Энэхүү угаалгын газар нь Ромын Папын орон гэргүй hoboovm зориулан нээсэн хоёрдох үйлчилгээний төв болж байгаа бөгөөд эхнийх нь хоёр жилийн өмнө нээгдэж байсан халуун ус, үсчний газар юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Mongold bol alt ynet edleliin delguur neene shuu dee kk muusain guilgachinguud bol Osgonbayar lamtand buus adilaa
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025