Ой, хээрийн түймэр ихэсчээ

Хаврын улиралд ой, хээрийн түймрийн гаралт ихэсдэг. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зургадугаар багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр энэ сарын 8-ны өдөр гарсан байна. Түймрийг унтраахаар онцгой байдлын ажилтнууд, нутгийн иргэд нийлсэн 50 орчим хүн ажиллаж байгаа юм байна.

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нарс хүүхдийн зуслангийн хойд талын ойд энэ сарын 9-ний өдөр түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 24 дүгээр хорооны 13 иргэн, нийт 26 хүн хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр 17:33 цагт цурамд оруулсан байна. Түймэрт гурван га орчим талбай өртжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025