Өргөн түмэн зон олон өнцөг булан бүрт байгаа монгол түмнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байнаа.Их хурлын гишүүн Самандын Жавхлан миний бие энэ удаад улсын их хурлын танхимаас биш уул усныхаа оргилоос та бүхэнтэйгээ мэндчилж байна.

Та бүхэн минь сайхан хаваржицгааж байна уу?
Ханш нээж хамаг бүхэн сэрлээ.
Хавар эхлэж урин цаг ирлээ.
Мөнх хөх тэнгэр минь болгоон соёрхох болтугай.
Монгол түмэн минь мэргэн оюундаа тунгаах болтугай.
Өөрийн хэдэн сар бодсон, чилээсэн, ажсан, анзаарсан бүхнээ би, уул ус мөнх хөх тэнгэр Монгол түмэндээ хуваалцья гэж санаж, зорин зорин энд ирлээ.
Улс оронд маань өдрөөс өдөр, цагаас цагт асуудлууд улам бүр хурцдаж байна.
Улс оронд маань сараас сар жилээс жилдсайнаасааилүү муу мэдээ чих дэлсэж байна.
Улс оронд маань эгэл түмэн минь инээх биш айдастай амьдардаг боллоо.
Миний бие их хуралд бие даан нэр дэвшиж мэргэн түмнийхээ сонголтоор МУ-ын их хурлын гишүүн хэмээх мэргэн сайхан цэцэн суудалд хэдийгээр, тухлан суусан боловчиг эрх мэдэл цар хүрээний хувьд дан ганцаар шийдэж чадал үл хүрэх асуудлууд хязгаарлагдмал байна.
Гэхдээ миний бие бодол оюун санаагаа чилээхэд хэзээч залхууралгүй, бие сэтгэл өөрийн зорилгыг огоорч умарталгүй өнөөдрийг хүртэл бүхнийг ажин харж тунгаан бодож суулаа.
Үнэнээсээ илүү худал давамгайлж байна, бодитоосоо илүү хийсвэр их нөлөөлж байна.Иргэндээ зориулсан биш өөрсөндөө зориулсан явцуу хүрээнд хуулиан батлаж байна.Гэвч ганц дайчин ганцаардахгүй гэдэг хөх өвгөдийн зүйр үг байдаг өнөөдөр энэ үг энэ цаг үед надад илүүтэй их бодогдож лугших болсоон.
Монголчууд хоорондоо хэрэлдэж нэгнээ зүхэж эвдрэлцэж "дээдэх нь суудалаа олохгүй бол доодох гүйдэлээ олохгүй” гэдгийн үлгэрийг энэ намар их хурал гэдэг танхимд орж суусан цагаасаа хойш нүднээ бэлхэн харж байна.Эвдрэлцэх цаг байдагч эвлэрэх цаг байгаа гэж тодроо хүсэж тэвчиж байна.
МАН 65 суудалтай, МАХН нэг суудалтай, АН есөн суудалтай, бие даагч нэг суудалтай эхэлсэн намрын чуулганаас хойшхи монгол улсад өрнөсөн үйл явдал олны анхаарлыг татсан будлиан шуугианыг бодол сэтгэлээ чилээн дүгнэх гэж хичээж, үйл явдлын хураангуйг, дэс дарааллынх нь дагуу дүгнэсэн дүгнэлтээ хуваалцая.
1. Монгол улс өрийн асуудал буюу Бондын асуудлаас болж дотооддоо нам эвсэлээрээ хуваагдаж өөр хоорондоо муудалцаж буруу зөвийг тунгаах гэж булхайгаан дэлгэлцсэн Намар боллоо.
2. Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль болсон, энэ сонгуулийн дараагаар мөн л ялгаагүй, сонгуулийн дараах хэрүүл будлиан шуугиан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.
Сонгууль болгоний араас харамссан олон түмэн, халагласан Монгол хүмүүсийг хэдий болтол харахаа би өөрөө мэдэхгүй байна.
Монголчууд оюунлаг гэгээлэг өрөвч нинжин, цагаахан түмэн олон.
Хэдийгээр оюунлаг цагаахан нинжин сайхан байлаа ч гэсэн сонголтыг өөрснийхөө төлөө зөвхийж ,хариуцлагатай эх орондоо хайртай, зөв шударга хүнээ сонгож, ард нь уйлж суух биш мэргэн байж сурах цаг аль хэдийнээ ирсэн гэдгийг энэ олон олон зүйлсүүд ар араасаа баталсаар байна.
3. Биднийг морьтон монголчууд гэж хэлдэг.
Морьтон монголчууд дэлхийн талыг эзэлж байсан гайхам түүх бидэнд байдаг.
Тэгэхэд тэр сайхан сүргийнхээ хийморийг сэвтээж, энэ сайхан хурдан сүргээн арилжиж наймаалж хүний нутагт зовоож зөөж байсан тэр Монголчуудад гомдож байнаа.
Таван хошуу малын халдварт өвчин сүүлийн үед бүс нутгуудаар их гарах болсон нь, учир битүүлэг байна.Ийм уужуу баялаг нутагт төрж ийм түүхийн цадиг болсон өвгөдийн үр сад болж төрчихөөд харийн нутагт харчууд нь боолын хөдөлмөр эрхэлхээр дугаарлаж байгаа гашуун цагийг бид амсаж байнаа.
Улс орныхоо хүч тулгуур болсон өрх гэрийнхээ ноён нуруу болсон эрчүүд нь харийн нутагт дайжиж улс орны минь хурдан удам болсон улс орны минь сүргийн манлай болсон уналага цуцлага хүлэг минь харийн нутаг руу ачигдаж байнаа.
Ийм гашуун цагыг үзэхэд гомдолтой байна харамсалтай байна.
Дэлхийн монголчуудыг бид гэртээн иртэл нь бид сайхан амьдрах ёстой.
Хүлэг морьд минь айх айдасгүй, тал нутагтаа давхилдах ёстой.
4. Монголчууд газрын баялгаараа дэлхийд нэлээн чансаа дээгүүрт тооцогддог, тэр ч утгаараа Эрдэнэт гэдэг энэ сайхан баялаг бүхий эх орны маань хишиг болсон үнэт газар эргээд Монголын нөлөө бүхий хувийн байгууллага гэх буюу Худалдаа хөгжлийн банкны гарт орлоо гэдэг тодорхой бус мэдээ мэдээллээс болж үймээн шуугиан дэгдсэн.
Төрийн өмч гэж нэрлээд хэн нэгэн хүний халаасанд орчихлоо, хэсэг бүлэг явцуу хүмүүсийн ашиг болохоор болчихлоо, гэдгийг буцааж төр алхаа цохиж өөрийнхөө гарт авсан.
Энэ шийдвэрт Монгол хүнийхээ хувьд, Эх оронч хүнийхээ хувьд их хурлын гишүүнийхээ хувьд таатай хандаж байгаа хэдий боловчиг энэ маань өөрөө төрийн өмч гэсэн нэрийн дор намын өмч болсон байвал хатуу тэмцэнэ.
Төр нэрийн дор нам баяждаг, нам нэрийн дор дарга завшдаг, амлалт нэрийн доор сонгууль авдаг, сонгууль нэрийн доор ноёрхол үүсдэг энэ тогтолцоог хэзээч хүлээн зөвшөөрөхгүй ээ.
"Толгой хаашаа бие тийшээ" гэж үг байдаг.
Монголын төрийн толгой болсон ихэс дээдэс дарга сайд нар өнөөдөр толгойгоо зөв харуулах, түмэн олонлуугаан нүүрээ харуулах цаг аль хэдийн ирсэн шүү.
Дандаа дагзаа харуулдаг дандаа буруу харж инээж зөв харж уйлдаг.
Хямрал нэрээр дандаа Монгол түмнийг сордог, эн тэндээс дандаан юм хүсдэг гуйлгачилдаг зээлдэг өрийг өрөөр дардаг энэ тогтолцооны эсрэг тэмцэнэ гэдгээ хатуу шийдвэртэй хэлмээр байнаа.
5. Монгол улс 21 аймаг, 330 сум, 3 том хоттой.
Энэ дундаас Улаанбаатар хот хүн амын нягтаршил, амьдарлын бүсжилт илүүтэй байдаг.
Монгол улсын хүн амын хагас нь шахуу төвлөрөн амьдарч байгаа УБ хот маань өөрөө хотын буруу төлөвлөлт буруу тооцоолол, иргэнээ хэт их анхаардаггүй, зөвхөн өөрсөн дээрээ анхаардаг дарга нарын хар балагаар, УБ хот маань, утаагаа дийлэхээн больсоон.
Өвлийн улиралд хүүхдийн эндэл өвчлөл дээд цэгтээ тулж байна.
Өвлийн улиралд утаа гамшиг сүйрлийн хэмжээнд хүрсэн байна.
Энэ асуудлыг өнөөдрийг болтол шийдэхгүй өөрийн эхнэр хүүхдийг гадны улс орон зөөлөн далайн эрэг элсэн дээр хэвтүүлэхийн төлөө хулгай хийж байгаа дарга нартай тэмцэнээ.
6. Монголын баялгийг төрийн суудал сэнтий атгасан үедээн, зарж үрж хүний сэтгэл гаргачихаад, олсон хулгайн мөнгөө хилийн чанадад хадгалж, эх оронч бус, монголгүй зан гаргаж байгаа хэсэг бүлэг луйварчид тэднийг өмгөөлөн халхалж буй нам бүлэглэлтэй тэмцэнээ.
"Алтын аваад авдарын хаяна" гэж Монголын хөх өвгөдийн зүйр үг байдагаа.
Монгол Улс авдар бишээ.Энэ бол улс орон.Монгол улсын алтын аваад хаядаг авдар шиг санаж байгаа энэ авилгалч дарга нартай тэмцэнээ.
7. Эрдэнэт хүмүүний амь, төрийн их хүмүүн Санжаасүрэнгийн Зориг агсаны амь алдагдсан хатуу цагын гашуудлыг, шүүх шүүлтүүр энэ цаг үед үргэлжилж өрнөж байнаа.Үнэн худал нь мэдэгдэхгүй яллах гэж улайран дайрч буй энэ хэргийг нягталнаа.
8. Монголчууд аа! Монгол төр, төрийн шинж чанараа алджээ.23000 төрийн албан хаагч халаа сэлгээнд хохирч тэдний амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа нь монгол төр амласан амлалтаасаа няцаж, төрийн шинж чанараа алдсаныг нотлон харуулж байгаа юмаа.
9. Дордохын долоо гэдэг шиг 7-н төрлийн татвар нэмж Монгол түмний бүсийг чангалах гэж байгаа энэ засаг энэ нам бүлэглэл энэ буруу бүхэнтэй тэмцэнэ гэдэгээ уул ус мөнх хөх тэнгэрийн дор миний бие Монгол түмэндээ төрдөө андгайлан тангараглая!
"Төр түмэн нүдтэй тэнгэр буман нүдтэй" эх орноосоо урвах сэтгэл тээсэн, элгэн түмнээсээ нүүрээ буруулсан, ичих нүүрээ элгэндээ наасан, овжин зальт муу сэтгэлтэй, Монгол түмнийгээ үгний урнаар хуурч байдаг, үйлдлийн муухайгаар хулгайлж байдаг, энэ хүмүүсийг тэнгэр ч шийтгэх цаг бий, түмэн ч шүүх цаг бий.
Тэр цагын төлөө тэр цагийг авч ирхийн төлөө Жавхлан хатуу тэмцэх болно.Монголын төр үнэнээр цангаж байгаа Монгол түмэн урмаар цангаж байна.
"Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй" гэдэг, ихэс дээдэс, доодос энгийн түмэн, эгч ах дүү хэн хэнбугай ч байсан өнөөдөр гэр гэртээ, гудам гудмандаа, орон байрандаа, ажил төрөлдөөн, байгаа байгаа бүх газартаан үнэний төлөө хүчийг хураагаачээ!!!
Бид хэлэлцэх ёстой, бид ярилцах ёстой цаг нь ирсээн.Бидэнд гарц байгаа, бид хувьсах ёстой, бид өөрчлөх ёстой.
Бид биш тэд өөрчлөгдөх ёстой тэднийг бид өөрчлөх ёстой.
Эрх нь бидэнд байгаа.Хамгийн том эрх мэдэл иргэдийн гарт байгаа.
Цагдаа хүчний байгууллага, авилгалтай тэмцэх газар, дарга цэрэг гэхээсээ илүү, энгийн иргэн танд энгийн иргэн надад, энэ бүхнийг засах хамгийн төв хүч нь, бидний гарт байгаа бидний сэтгэлд байгаа.Харин бид одоо толгойгоо дохих биш биеэ хөдөлгөх цаг болсоон.
Одоо бид хий дэмжих биш хоорондоо уулзах цаг болсоон.Бид өөрчлөгдөх биш ээ.Бид өөрчлөгдөх шаардлагагүй.Харин тэд өөрчлөгдөх ёстой харин тэднийг бид л өөрчилж чадна.Тэд өөрсдөө хэзээ чиг өөрчлөгдөхгүй.Төрийн нэрийг барьдаг идээ бээрийг хагалах цаг нь ирсэн.Яр хэдий өвчтэй ч идээг нь авч байж эдгэдэг.
Монголын төрд үүрлэсэн яр хөндөхөд өвдөнө өрвөлзөнө.Тэхдээ бид хүчээ нэгтгэж тэр идээг авч чадвал Монголын төр эдгэнэ, эрүүлжинэ гэгээрнэ.
Монгол ахан дүүсээ би Дахиад хэлье бид өөрчлөгдөх шаардлагагүй монголчууд хангалттай өөрчлөгдсөн.Монгол эгэл энгийн түмэн олон та бүхэн минь монголоороо дэндүү сайхан сэрж чадсан.Харин тэд өөрчлөгдөх ёстой.
Төрийн нэрээр хулгай хийдэг, төрийн тамгаар иргэнээ айлгадаг, төрийн сэнтийг урдаа барьдаг, эрхтэн ямбатнууд өөрчлөгдөх ёстой.
Тэр өөрчлөлтийн төлөө миний бие энэ урт хугацааны туршид, бодол сэтгэлээ чилээж, нам гүм бясалгалаа.Одоо харин гарах гарц хийх үйлдлүүдийг олж, гарцыг харсан учраас өнөөдөр уул усандаа ирж тангараг өргөж байгаа минь энэ юмаа.
Цаашдаа миний бие улсын их хурлын танхимаас ч, уул ус хөх мөнх тэнгэрийнхээн торгон гэгээн сайхан, уул овоо хайрхадынхаа бэлээс чиг Монгол түмэн та нартаа үргэлж чин үнэн зүрхний булиглалаа хуваалцах болно.
Уул ус минь ариун байг Улс төр минь гэгээн байг ээ...
2017.04.05
Сэтгэгдэл (1)