Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын талаар хурал зохион байгуулна

Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын өнөөгийн төвшин хэр байгаа, төсөв хөрөнгө, чадавхи сайнгүй талаар ярих нь бий. Тэгвэл уг асуудалтай холбоотой хурал зохион байгуулагдах гэж аж. Тодруулбал, “МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОРЧИН-БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” сэдэвт эрдэм шинжилгээний хурал маргааш буюу дөрөвдүгээр сарын 11-нд Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль дээр зохион байгуулагдахаар болжээ. 

Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ҮАБЗ-ийн Ажлын алба, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, ҮАБ-ыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, ҮБХИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцох юм байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025