Энэтхэгийн Утта Прадеш хотын ойролцоох ой дотроос 8-10 насны бяцхан охин олджээ. Цагдаагийнхан одоогоор хэдэн жилийн өмнө алга болсон охины талаар мэдээлэл цуглуулж түүний эцэг эхийг олохоор ажиллаж байгаа гэнэ.

Эмчийн үзлэгийн үеэр охин хүнтэй ярьж чадахгүй байсан бөгөөд сармагчин мэт авирлаж, дөрвөн хөл дээрээ явж байжээ. Түүнийг цагдаагийнхан олж очих үед хэсэг сармагчингийн зулзагануудтай тоглож байсан бөгөөд охиныг авахаар ойртоход сармагчингууд цагдаа нар уруу дайрч байсан гэнэ.
Охиныг ойд явж байхыг тосгоны иргэд харан цагдаад мэдэгдсэн бөгөөд охиныг олж эмнэлэгт хүргэхэд маш их тураалтай, урт үстэй хумс нь маш урт ургасан байдалтай байжээ.
Одоо охины байдал дээрдсэн бөгөөд түүнийг удалгүй хүүхдийн асрамжийн газар уруу шилжүүлэн үеийн хүүхдүүдийнхээ дунд орсноор илүү хурдан нийгэмших байх хэмээн цагдаагийнхан мэдэгдсэн байна.
Тосгоныхон охиныг "Ширэнгийн түүх" зохиолын Маугли хүүтэй адилтган,"Форест Дурга" хэмээх эртний Энэтхэгийн дайчин бурхны нэрээр нэрлэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна