Согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүн богино насалдгийг тогтоожээ
2017/04/10

Техасын их сургуулийн эрдэмтэн Чарлес Холаханаар ахлуулсан баг саяхан нэгэн сонирхолтой судалгаа хийсэн тухай “Times” сэтгүүл дээр нийтлэгджээ. Багийнхан нийгэм эдийн засгийн өөр өөр салбарын 65 хүртэлх насны 2000 орчим хүний дундахь архи, согтууруулах ундааны хэрэглээ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохоор ажилласан байна. Судалгааны дүн гарахад эрдэмтдийг багагүй гайхшруулсан явдал болжээ.

Учир нь тус судалгааны дүн архи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүн тохируулж хэрэглэдэг хүнээс бага насалдаг төдийгүй залуугаараа хорвоог орхих хувь өндөр байдгийг харуулсан байна. Архи  огт амсдаггүй хүн сэтгэл гутралд орох нь элбэг бөгөөд тархи, мэдрэлийн систем өвчлөлд өртөх магадлал их байдаг аж.

Харин согтууруулах ундааг өдөрт бага хэмжээгээр, тогтмол хэрэглэдэг хүн харьцангуй эрүүл, урт насалдаг болохыг тогтоожээ. Энэ нь согтууруулах ундаа нийгмийн стресс ядаргаанаас ангижирахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, тархи мэдрэлийг амраадагтай холбоотой хэмээн багийнхан үзсэн байна.

Түүнчлэн, архийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэх нь хүний бие эрхтнийг хямралд оруулж, хордуулдаг ч тохируулан хэрэглэснээр зүрх судас, мэдрэлийн системийг дэмждэг болохыг Техасын их сургуулийн эрдэмтдийн баг дурдсан байна. Ялангуяа улаан дарс нь эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой байдаг тул тохируулан хэрэглэж байхыг эрдэмтэд санал болгожээ. Өдөрт гурван хундага дарс ууснаар сэтгэцийн олдмол өвчин, алцгеймер, цус багадах өвчнөөс сэргийлэх боломжтой хэмээн зөвлөсөн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    Юмаа зарах гэсэн арга байхоо . Бас татхи татвал урт насална гээч
    2017 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин
    shaadag gar
    2017 оны 04 сарын 14 | Хариулах
  • 000
    horiig tohiruulva l em. hooliig heteruulvel uvchin gedegsh dee
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • zochin
    tegbel mongolchuud estoi urt naslax xumuus bainaa
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • zail
    Bitgii hutsaad bai yaxaaraa zaawal arhi uuj stress taildag ym oor zondoo l arga bgaa fitness yoga muu map setgvvlch chi medeegee zow bicheech
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • irgen
    tohiruulan heregleerei
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
Сонин хачин