Ганган дэгжнээрээ их хотын хатагтай нарыг тэргүүлдэг “Диор” Чукагийн охин З.Мишээл гэж ёстой ээжийн шийрийг хатаам мундаг охин бий. Шинэ цагийн нууцлаг гүнж гэгддэг тэрээр орос, англи хэлийг төгс эзэмшсэн, уйгаржин монгол бичигт нэвтэрхий гэж байгаа. Хувцасны гол байгаад байгаад өөхөнд ороовч нохой тоохгүй өвсөнд ороовч үхэр шиншлэхгүй нөхдүүд олон. Тэднээс тэс өөр. “American school”-ийг дүүргэж Канадад боловсрол эзэмшин ирсэн охин олон нийтийн арга хэмжээ алгасахгүй ээжийнхээ залуу насыг санагдуулам алхаж явна даа. Энэ удаад ээжийнхээ дуртай хувцсыг гуйж өмссөн бололтой. “Armani” хүрэм бол “армаанчик” хатагтай нарын хувцас сонголтонд байх л ёстой эд. Ер нь дундын хувцасны тухайд ямар хар элгийн хүний юм өмссөн биш ээжийн элээгээгүйг охин нь өмсөх бас ч буруу биш дэг ээ.

Сэтгэгдэл (4)