Жинхэнэ амьдрал дээрх Ромео

Америкийн Мичиган мужид 11 настай хүү найз охиноо амиа хорлочихлаа гэж бодон өөрийгөө дүүжилж алжээ. Харамсалтай нь түүний 13 настай найз охин найзуудтайгаа нийлж амиа хорлож байгаа мэт жүжиглэн түүгээр тоглоом хийсэн байжээ.

Хүүгийн ээж Катрина Госс хүүгийнхээ үхэлд түүний найз охин болон охины найзуудыг буруутгаад байгаа юм. Тэрээр "Тэр охин найзуудынхаа хамтаар олон нийтийн сүлжээ ашиглан хуурамчаар амиа хорлож хүүгээр минь тоглосон байсан. Түүнд яагаад ингэх санаа орж ирснийг би ойлгохгүй байна. Энэ бол маш муухай, ой гутмаар зүйл" хэмээн ярьжээ.

Цагдаагийн байгууллагаас одоогоор насанд хүрээгүй нэг хүүхдийг хэрэгтнээр бариад байгаа боловч хэдэн настай хэн болох, амиа алдсан хүүтэй ямар харьцаатай нэгэн байсныг нь зарлахгүй гэсэн байна.

Катрина: "Энэ бүхэн ойролцоогоо 40 минутын дотор л болж өнгөрсөн. Түүний өрөөгөөр эхлээд орж үзэхэд түүнд ямар нэг юм болоогүй бүх зүйл хэвийн байсан боловч удалгүй түүнийг хоолойгоосоо дүүжилсэн байхыг олсон" гэжээ. Тэрээр хүүгийнхээ найз охины бичсэн постуудыг уншсан бөгөөд хүү нь өөрийгөө алах тухайгаа мөн бичсэн байжээ. Хүү тэр даруй хамгийн ойрхон дүүргийн эмнэлэгт хүргэгдэн удалгүй Мичиган хотын төв эмнэлэгт хүргэгдсэн ч хэд хоногийн дараа амьсгал хураасан байна.

"Олон сүлжээгээр нэгнийгээ дарамтлах, доромжлох, тоглоом шоглоом хийх асуудал их болсон. Энэ бол маш том асуудал. Одоогийн хүүхдүүд үүнийг буруу зүйлд ашиглах нь ихэссэн. Энэ нь үнэхээр хүмүүсийг аюулд учруулж байна шүү дээ" хэмээн хүүгийн ээж Катрина хэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Хѳѳрхий дѳѳ жоохон хүүхэд. Тэр балиар охин үйлээ үзнээ. Америк охидууд балиар зэрлэг юмнууд их шүү.
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025