Г.Отгонцэцэг долоо дахь түрүүгээ авлаа

Туркийн Анталья хотод жүдо бөхийн "Анталья-2017" гранпри тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 36 орны нийт 274 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 11 жүдоч зодоглож байна.

Тэмцээний эхний өдөр манай таван бөх зодоглосоноос эрэгтэйчүүдийн 60кг-д ОУХМ Б.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Ц.Хулан нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Мөн тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг түрүүлж, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс долоо дахь түрүүгээ авсан байна.

Өнөөдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 73кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 63кг-д Б.Мөнгөнчимэг нар хүч үзнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025