
Ричард Браунинг бол жинхэнэ амьдрал дээрх төмөр хүн юм. Тэрээр өмнө нь цэргийн алба хашдаг байсан бөгөөд жижгэрүүлсэн тийрэлтэт хөдөлгүүр, хос түлшний савны тусламжтай газраас хөөрдөг хувцас бүтээжээ. Одоогоор уг хувцас нь түүнийг газраас тийм ч өндөр хөөргөж чадахгүй байгаа ч Браунингийн хувьд энэ бол зөвхөн эхлэл гэнэ. Тэрээр хувцсаа улам боловсронгуй болгох бодолтой байгаагаар зогсохгүй хүн өмсөөд нисэж болох технологийг бүтээхээр ажиллаж "Gravity Industries" компанийг байгуулжээ. Тони Старк-д нэгэн хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн бололтойдог шүү!
Б.Бямбаням
Сэтгэгдэл байхгүй байна