Энэ чинь одоо хэн бэ? Энгэрээрээ дүүрэн медаль гялалзуулах нь эгээ л эх орны дайнд олонтаа оролцсон өвөөг санагдуулж байх чинь. Дүр төрхийн хувьд ч нэлээн өтөлсөн харагдана. Аргагүй, аргагүй саяхан их зохиолч Д.Нацагдоржийг тайзнаа амилуулах гэж их л дүрдээ орсон бололтой. Гэхдээ их зохиолч гучхан насандаа өөд болсон гэдэг. Жүжигчин Б.Шинэбаярын хувьд өнгөрсөн жил Ромеод тоглон гялалзаж явсан цэл залуухан хархүү. Арван хэдтэй хүүхдийн дүрээс шууд гуч гарсан сэхээтний дүрд шилжих амаргүй л дээ. Гэхдээ Ромеогийн өтлөлт түр зуурынх байх шүү, охид оо. Зүгээр жүжгийн шаардлага, эмоциосоо гарч чадахгүй яваа хэрэг гээд бодчих.

Сэтгэгдэл (2)