Ижилсээд байна, ихэрлээд байна НАЙЗУУД АА! 

Морьд эргэнэ гэдэг шиг моод бас эргэдэг. Дэлгүүрээс хувцас худалдаж аваад өмсөөд гарангуут “ихэр”-тэйгээ таарах бас хөгжилтэй сонин мэдрэмж. Тун санамсаргүй байдлаар загвар ижил, эсвэл эндүүрмээр ижилхэн хувцаслах тохиолдол бий. Энэ удаад бид тэднийг дурандлаа. Гэхдээ трэнд болж байгаа стилийг дагах юу нь буруу байх вэ. Хавар болж хавийн амьтад ичээнээсээ гарч хүмүүс ч гадуур тааваараа явах болсон байна. Бидний дуран хараа тэднийг чиглэлээ. 
 

“Шаазан сувенир” стиль 


“Гялгар уутанд хийгээд Их дэлгүүр дээр аваачаад жуулчдад зарчихмаар сувенир шиг хөөрхөн хоёр уу үгүй юу?” гэдэг онигоо эхнэр нөхрүүд үндэсний хувцасаар хослодог болсноос үүдсэн гэж болно. Нээрээ л хөөрхөн байгаа биз дээ? Тэд яг үслэг малгай духдуулах хэмжээний нас намбандаа яваа хүмүүс. “Угшил” яривал Драмын театрын урдаа барьдаг жүжигчид болох “Хасар” Жагаа, Г.Урнаа нар энэ хэв маягийг баримтлах нь бий. Харин театрын хатан хаан МУГЖ Б.Сарантуяа түүний нөхөр МУГЖ О.Бат-Өлзий нар малгайны хувьд арай даруу стиль баримталж.


 

Үл мэдэх цэцэгхэн хотхонд 


Дооглож байгаа юм биш шүү. Анх “Үл мэдэх цэцэгхэн хотхонд” хүүхэлдэйн кино дээр үл мэдэх ийм малгайтай гарч ирээд нүдэнд хоногшчихож. Энэ хавар төдийгүй өнгөрсөн зун ийм малгайг тэр дундаа бүсгүйчүүд түлхүү сонгож байв. Харин саяхнаас эрчүүд фэшн бүрдүүлэлтээ ийм малгайгаар хийх болж. Жүжигчин О.Мөнхдалай, хөтлөгч Батзаяа, дуучин Насаа, “Мотив”-ын дуучин нар өөр өөрийнхөөрөө малгай оролцуулан имиж бүрдүүлсэн байна. Хэнд нь илүү зохиж байна даа? 

Энэ бол эрчүүдийн сонгодог малгайны уламжлалт хэв маяг

Дээлэн дээр өнгөнөөс хамааран малгайны өнгөө дагууд нь эсвэл тэс өөр өнгө сонгосон байна. Пальтон дээр ч ийм малгай зохихгүй гэх газаргүй нь харагдаж байна. 30 гарсан болон түүнээс дээш насныхан дунд бараг форм болсон сонголт аж.


Шоргоолж шиг бэлхүүс баяртай! 


Энэ жилээс охид биеийн жингээс үл хамааран сул, нэлмэгэр загварын дээл сонгон өмсөх болсон. Дээл өмсөж жавхайтал бүсэлдэг нь монгол бүсгүйчүүдийг таргалалтаас сэргийлэх тэр тусмаа нарийхан бэлхүүстэй байх нэг үндэс гэж хууччуул ярьдаг. Тэгвэл орчин цагт дээлийг заавал бүслэх шаардлагагүй гэж дизайнерууд шийджээ. Харин хормой, ханцуйны оруулга дээр анхаарчээ. Биеийн галбираа гайхуулах гэж тэгтлээ хичээхээ больсон нууцлаг байдлыг эрхэмлэж байгаа нэг хэлбэр гэмээр юм уу. Дээл өмсөхөд бэлхүүс, нурууны өндөр нам ер нь юу ч нэг их хамаагүй болсон гэсэн үг. Дээл зохидог, зохидоггүй хүн гэх ойлголт ч энэ хүрээд алга болж байна шүү.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Театрын дуракууд
    Тэнэгтэх тусмаа адилхан ижилхэн болцгоох юм. Тэр Сарантуяа юун жорлон шиг юм толгой дээрээ тавьчихаа вэ? Майжийгаад ёой
    2018 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Goe yumaa Eedeske bur goe daruu
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • т1+т1=2т
    Т1тэх тусмаа л адилхан, ижилхэн болцгоох юм даа
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Сүүлийн үед охид бүсгүйчүүд Солонгос явж ихэр үр суулгуулаад , мөн гоо сайхны мэс ажиллагаанд орж нүд хөмсөг нь адилхан болцгоогоод үнэхээр ижилсээд ч байгаа ихэрлээд ч байгаа шүү
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025