Гэр бүлийн хүчирхийллийг харуулах аймшигт зураг

Лондонгийн Айслворт дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэл боллоо гэсэн дуудлагын дагуу мөрдөгч Жэк Роланд хамтрагч хэргийн газар очиход түүнийг ийм дүр зураг угтжээ. Харин уг зургийг Жэк хүмүүст анхааруулах үүднээс өөрийн твиттер хуудаснаа оруулсан байна. Их Британи улсад гурван өдөр тутамд нэг эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амиа алддаг гэсэн судалгаа бий. Энэхүү зураг нь тэдгээр хүчирхийлэлд өртөж бүсгүйчүүдийн аймшигт амьдралын үнэнийг харуулж маш олон хүний анхааралд хүрээд байгаа.


Жэк Роланд уг зургаа хүмүүст хүргэх болсон талаараа "Маш олон хүн гайхширч, санал хүсэлтээ илгээж байгаа. Би уг зургаараа хүмүүст анхааруулга хүргэж гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ямар их зүйл хийх хэрэгтэй байгааг харуулахыг зорьсон юм" гэжээ.


Зураг дээр бүсгүйн гэрийн шатан дээр 21 том хутга зоож, заналхийлсэн зурвас бүхий цааснуудыг орхисон байсан бөгөөд хамгийн доод шатан дээр бууны сум хүртэл байх ажээ. Жэк Роландын хамтрагч уг хэргийн газар дуудлагаар очин дээрх байдлыг хараад залууг баривчлан бүсгүйн амийг аварчээ.
Хэрэгтэн эр  42 настай нэгэн байсан бөгөөд удахгүй түүний хэргийг шүүх хурлаар шийдвэрлэх гэнэ.


Эмэгтэйчүүдийн төлөө төвийн гүйцэтгэх захирал Полли Нэйт: "Энэ жихүүдэс хүргэм зураг гэр бүлийн хүчирхийлэлд аминд ямар аюултай болохыг харуулж байна. Хутганууд нь тэрхүү аюулыг харуулж байна шүү дээ. Хэрвээ чи зугтах гэж оролдвол чамайг гэмтээх болно гэсэн байгааг хэн ч хараад ойлгож байгаа байх. Ийм учраас л гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд зугтаж чаддаггүй юм. Мэдээж тэд хүүхдүүд болон өөрсдийнхөө төлөө айж санаа зовно шүү дээ" гэжээ.


Мөн тэрээр дарамтлагч нөхөр, найз залуугаасаа салах нь мөн бүсгүйчүүдийг эрсдэлд оруулж байдаг тухай хэлжээ. Судалгаанаас үзэхэд 2009-2015 оны хооронд хуучин найз залуу болон нөхөртөө амиа алдсан бүсгүйчүүдийн 76% нь салаад нэг жил болоогүй байхдаа алуулсан байдаг байна.


Нэйт үргэлжлүүлэн "Хэрвээ хүмүүс тэдгээр бүсгүйчүүдийг яагаад зүгээр л салчхаж болдоггүй юм бэ? гэж асуувал энэ зургийг тэдэнд үзүүлэх хэрэгтэй" гэв.

 

Б.Бямбаням
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025