Налгар хаврын найртай өдрүүд үргэлжилж байна. Сэтгэл сэргэм өөрийгөө чагнаархан удаан суумаар гэгэлгэн өдрүүдэд бид та бүхэнд нэгэн шинэ дугаараа дэлгэж байна. Энэ дугаарын онцгой зочин Эзотерикч Н.Сома байв. Хэвлэлд ам нээдэггүй ихэд нууцлаг оршдог оюунлаг бүсгүйтэй тун няхуур яриа дэлгэсэн. БИ-гээ танин мэдэх хүсэлтэй хэн бүхэнд зориуллаа. Юу гээч, бидний өвөг дээдэс нөхөн үржихүйн маш өндөр ёс суртахуунтай, нэг хавьтагчдаа насаараа үнэнч байсан учир амжилтанд хүрч цаашлаад дэлхийг байлдан дагуулжээ. Туйлын задгай болсон бурангуй нийгэмд энэ бүсгүйн тоймтой хэдхэн үг хүчтэй харанга дэлдэж орхилоо. Яагаад нөхөн үржихүйн хувьд өндөр ёс суртахуунтай чоно мэт үнэнч байх ёстой талаар та бүхэн “Гранд” сэтгүүлийн №93-аас дэлгэрүүлэн уншаарай.

“Гранд” үргэлж цоо шинэ мэдээ мэдээллээр та бүхэндээ сюрприз барьдаг. Энэ удаагийн хамгийн онцгой сонин мэдээгээр “Диор”-ын өв залгамжлагч ирээдүйн гэргийгээ хэрхэн сонгосныг анхлан дуулгаж байна. Мөн “Монос”-ын өв залгамжлагч яагаад нижгэр хурим дэглэдэггүйн шалтгаан, Ж.Энхбаяр гишүүний хүү Э.Мөнхсүлдийн эгчмэд романс, мисс Ч.Содтуяагийн нууцхан гэрлэлт зэрэг сонин содон мэдээг амтархан уншаарай.
Харин “New generation” булан сүүлийн 10 жил хэвлэлд ам нээгээгүй фото мисс М.Мөнхжаргалыг танд нээлээ. Тэр чухамдаа хэн байв? Интернэт сошиал медиа хөгжөөгүй байх үеийн од, реклам клипний нүүр царай, кино урлагт ч зам мөрөө үлдээж байсан фото мисс охин юуны учир олны нүднээс далд байх болов? Нууц бүхний тайлал энд бий.
“Гранд өрөө” булангийн зочин Б.Цэрэн хэмээх характертай эрхэм байв. Бид энэ буландаа аль болох нийгэмд танил болоогүй фигурыг онцолж буй. Монгол бикини моделиудын халуухан агшин таны нүдийг хужирлана. Улс төр, урлаг соёл, халуухан бүсгүйчүүд гэхээр сонин шийдэл үү? Яг л хятад хоолны ширээ шиг олон сонголт бүхий тал бүрийн мэдээллийг бид багтаахыг зорьсон нь энэ. Мөн энэ дугаараас эхлэн “Гранд СЕО” буланг хүргэхээр болсон. Нийгэмд ажил хөдөлмөрөөрөө түүчээлж буй СЕО нар энэ буланд тэс өөр өнцгөөсөө нээгдэнэ. Энэ удаагийн онцгой зочин “Монцемент”-ийн Н.Мөнхнасан.
Сэтгэгдэл байхгүй байна