Б. Чулуудай: Би 480 тэрбум бүү хэл 480 төгрөгч оффшор бүсэд гаргаагүй

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай яг одоо оффшор дансны асуудлаар байр сууриа илэрхийлж байна.

2016 оны сонгуулиар намайг оффшор данстай, дансанд нь мөнгө байгаа, уг асуудлыг шалгаж байна гэж мэдээлсэн. Энэ асуудлаар манай өмгөөлөгч мэдээлэл хийж хуулийн байгууллагад хандсан. Одоо ч шүүхэд хандсан байдалтай байна. Намайг оффшор данстай гэж мэдэгдсэн хүмүүс баримтаа гаргаж тавихыг хүсч байна. 480 тэрбум бол улсын төсөв шиг мөнгө. Ийм мөнгө бүү хэл 480 төгрөг ч оффшор бүс рүү гаргаж байгаагүй. Хэрэв миний хэлсэн худал бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэв.

 

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025