Өнгөрсөн амралтын өдрүүдэд Колумб улсад нүүрлэсэн байгалийн гамшигт алга болсон, шархадсан хүмүүст туслах, аврах ажиллагаа эрчимтэй явагдсаар байна. Баасан гаригт их хэмжээний аадар бороо орсны улмаас Макао хотыг тойрон орших гурван гол үерлэж эргээсээ халин их хэмжээний шавар үер хот уруу урсан орж барилга байшин мод ургамал гээд хотыг тэр чигт нь сүйтгэжээ.

Одоогийн байдлаар гамшигт амь үрэгдсэн хүний тоо 254 хүрээд байгаа бөгөөд 400 гаруй хүн хүнд бэртэж 160 гаруй хүн ор сураггүй болсон гэсэн мэдээлэл байна.

Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос улсын хэмжээнд онцгой байдал зарлан "Юун түрүүнд Колумбын ард иргэдийн өмнөөс гамшигт амь үрэгдсэн хүмүүс, тэдгээрийн ар гэрийнхэнд хандан бидний зүрх сэтгэл та бүгдтэй хамт байгаа гэдгийг хэлмээр байна. Маш олон хүн одоог хүртэл олдохгүй байна. Хаана байгааг нь тодорхойлж мэдэхэд хэцүү байгаа ч бид хамгийн сүүлчийн хүнийг олох хүртэл эрлээ үргэлжлүүлсээр байх болно" гэжээ.








Б.Бямбаням
Сэтгэгдэл байхгүй байна