МАН-ын ялгуусан түүхэн оройгүй их ялалтын үеэр пиар багт нь ажиллаж байсан бүсгүй бол хөтлөгч Г.Гэрэл. “Өглөө” хөтөлбөрөөр орон даяар танигдсан бүсгүй телевизийн сувгаар аятайхан бүсгүй ховор гардаг байсан үед жинхэнэ од байв. “Байв” ч гэж нээх настай хүний тухай ярьж байгаа юм биш л дээ. Харьцангуй эрт 17 насандаа телевизэд хөл тавьсан болохоор түүний хувьд юм юм хурдан, өтөл болж өнгөрчээ. Үе тэнгийнхэн нь одоо л намбатай хөтлөгч нэр зүүж дэлгэцээр танигдах аядаж байхад тэр аль хэдийнэ шатыг нь давчихсан “том” ажил хийж яваа. Намын арга хэмжээг Г.Гэрэл хөтлөхгүй бол бараг болдоггүй ч юм шиг. Түүний талаар М.Наранбаатар захирлаасаа өндөр хангамж авдаг машин тэрэг бол зүгээр л инээдэм гэж хэн нэгэн хөндлөнгийн хүн биш телевизийн ажилчид нь бослого гаргаж бичиг сачиг барьж гүйж байв. За энэ яах вэ. Бүсгүй энэ удаад энгэр онгорхой хувцас өмссөн нь амьтан хүний нүд хужирлаад сүйд. Хүмүүс угаасаа “байсан” гэсэн үгэнд итгэхээ байчихаж. Сонгуулийн дараа юун мөөм, хийлгэсэн үү гэж бие биеэ нудчин байна. Сайхны өмнө харц буруугүй. Сайхан хөхтэй байх ч хэтэрсэн тансаглал шунал биш байх.

Сэтгэгдэл (1)