Санкт-Петербург хотын газар доорх метроны буудалд дэлбэрэлт болж 11 хүн амиа алдаж 45 хүн хүнд гэмтсэн байна. ОХУ-ийн Террозмийн эсрэг хорооноос мэдээлж байгаагаар дэлбэрэлт Сеннаяа Плошад болон Техноложиски буудлуудын хооронд явж байсан галт тэрэг дэлбэрсэн бөгөөд дараагийн буудал дээр мөн дэлбэрэх төхөөрөмж байсныг олж илрүүлэн аюулгүй болгосон гэжээ.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар дээрх хоёр буудал дээр хоёр удаа дэлбэрэлт болсон гэж байсан ч мэргэжилтнүүд нэг л бөмбөг дэлбэрсэн болохыг олж тогтоожээ.
Ахлах мөрдөгч Светлана Петренко галт тэрэгний жолооч дэлбэрэлтийн дараа зогсолгүй дараагийн буудал хүртэл явах шийдвэр гаргасан нь олон хүний амийг аврах боломжийг бүрдүүлсэн зөв алхам болсон хэмээн мэдэгджээ.
Террозмийн эсрэг хорооны тэргүүн Андрей Преждомски "Галт тэргийг дэлбэлсэн төхөөрөмжийг одоогоор нарийн тодорхойлж чадаагүй байна. Мөн хэн ямар шалтгааны улмаас уг халдлагыг зохион байгуулсныг олж мэдэхээр ажиллаж байна" гэжээ.
Өөр буудлаас мөн адил тэсрэх бөмбөг олдсон нь уг халдлагыг санаатай зохион байгуулсныг гэрчилж байгаа юм. Галт тэргэнд тэсрэх бөмбөгийг гар цүнхэнд хийн орхисон байжээ.
Санкт-Петербург хотын газар доорх галт тэрэгний буудлууд нь дэлхийн 19 дөх хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар бөгөөд өдөрт дунджаар 2 сая зорчигч дамжин өнгөрдөг ба өмнө нь ямар нэгэн халдлага болж байгаагүй байна.

ОХУ-ийн ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлт болсон газар ирж хүндэтгэл үзүүлсэн байна.





Б.Бямбаням
Сэтгэгдэл байхгүй байна