Зурхай: Бусдад итгэж алдаа гаргахаас болгоомжил
2017/04/04

ХОНЬ - (3/21-4/19)
Чухал асуудлыг шийдвэлэхэд тохиромжтой үе биш. Бусадтай харьцахдаа хянуур байж, ам тангараг өгөх, үурэг хариуцлага хүлээхээс зайлсхий. Таны санаснаар болохгүй тул нэр хүндээ алдаж болзошгүй. Мөнгө зээлэх, зээлдүүлэхэд муу. Бие сэтгэл, орон гэрээ ариусга.

ҮХЭР - (4/20-5/20)
Өдрийн эхний хагаст аливаа ажлыг шинээр эхлэж болох хэдий ч төлөвлөгөө зохиоход муу өдөр. Сэтгэл санааны эмзэг байдал, хорон муу бодол ихэснэ. Тиймээс үзэл бодлоо хянаж, биеэ барихыг хичээгээрэй.

ИХЭР - (5/21-6/21)
Идэвхитэй эрэл хайгуулын өдөр. Ямар ч асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй эрэлхийлэл, хамтын зүтгэл шаардлагатай. Гэр бүлийн хүрээнд зөрчилтэй байгаа бол ойлголцоход тохиромжтой. Ганц бие хүнд сонин учрал тохионо. Тэр хэн нэгнээс бэлэг авах бололтой. Санхүүгийн асуудалд аз сориод хэрэггүй, алдах магадлалтай.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Та өөрийн зөвд итгэлтэй байвал ямар ч санаачлагыг зоригтой дэвшүүл. Ил тод, шударга, зарчимтай хүмүүс бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. Нөлөөтэй хүнээс тус дэм хүсэх, арга хэмжээ зохион байгуулах, албан ёсны уулзалтад оролцоход ээлтэй.

АРСЛАН - (7/23-8/22)
Ажил албандаа амжилт гаргаж, ахиж дэвжих өдөр. Та удирдах албан тушаалтан биш байлаа ч хичээл зүтгэл тань өндрөөр үнэлэгдэнэ. Менежмент, анагаах ухаан, техник, үйлчилгээний салбарынханд ээлтэй. Мэдлэг чадвараа сайжруулахад анхаар. Эрч хүчтэй, нямбай, гүйцэтгэл сайтай байвал амжилт таныг хүлээж байна.

ОХИН - (8/23-9/22)
Танин мэдэх эрмэлзэлтэй байх нь амжилтын үндэс билээ. Өнөөдөр энэ чанар онцгой чухал байна. Юмсын учир зүйг олох гэсэн оролдлого бүхэн бүтэмжтэй байхын зэрэгцээ танд мэдлэг туршлага нэмнэ. Амраг тань сэтгэл рүү тань өнгийвөл илэн далангүй бай. Шинэ танил буюу шинэ учрал таныг хүлээж байна.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Таны амьдралаас сайн сайхныг хүртэх гэсэн хүсэл эрмэлзэл ер бусаар илэрч болзошгүй. Санхүү мөнгөний асуудапд хянуур ханд. Хэт үрэлгэн байхаас зайлсхийж, үрлэг зарлагаа нарийн төлөвлө. Хэн нэгэн хууль бус арга замаар мөнгөжих санал тавьж болзошгүй. Яасан ч автаж болохгүй шүү. Бусдад итгэж алдаа гаргахаас болгоомжил.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Энэ өдөр зөн билиг хурцдана. Тиймээс сэтгэл оюуны үйл ажиллагаатай холбоотой ямар ч ажил амжилттай, зөв хэрэгжинэ. Сүм хийдэд очиж, мөргол запбирал үйлдэх, засал ном хийлгэх нь үр дүнтэй байна.  

НУМ - (11/22-12/21)
Идэвхитэй өдөр. Залхуу хүрмээр санагдаж байлаа ч энэ өдрийг хий дэмий өнгөрөөхгүй байхыг хичээ. Үдээс өмнө ажилдаа арай налгар хандаж болох хэдий ч үдээс хойш идэвхитэй байж, чухал ажлаа амжуул. Шинэ хүнтэй таннлцах, түншийн харьцаагаа өргөжүүлэхэд сайн.

МАТАР - (12/22-1/19)
Та илүү мэдрэмжгэй болно. Та өдрийн турш хүмүүстэй уулзаж, хэлцэл тохироо хийнэ. Хуучны түнш буюу найз тантай гэнэт холбогдож болзошгүй. Та ямар нэгэн мэдээлэл хайж байгаа бол, эсвэл хэн нэгэнтэй уулзах чухал хэрэгцээ байгаа бол тохиромжтой өдөр.

БУМБА - (1/20-2/18)
Өдрийн эхний хагаст ажлаа дүгнэх, гэрээ хэлцлээ нягтлах, олж авсан мэдээллийг ангилан ашиглахад нэн сайн. Харин үдээс хойш ажил төрлөө нямбай төлөвлөж, цагаа зөв хуваарил. Гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа санаж, санаа тавих хэрэг гарна. Таны эрх чөлөөт байдлаа эрхэмлэх эрмэлзэл хүчтэй байна.

ЗАГАС - (2/19-3/20)
Сөрөг нөлөө ихсэх өдөр Шинээр аливааг хийж эхлэхэд муу. Мөн томоохон эд зүйл худалдан авахаасзайлсхий. Эхлээд удаж байгаа ажлаа дуусгах, ажлаа дүгнэхэд сайн. Бусадтай хийсэн ажил санал зөрөлдөөнд хүргэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин