”Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” сүртэй жагсаал боллоо

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул" уриатай сүр дуулиантай жагсаал өнөөдөр боллоо.

Сүхбаатарчууд 2016 оны Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дарьганга суманд үнэмлэхүй ялалт байгуулсан Паламын Мөнхжаргалын бүрэн эрхийг Сүхбаатар аймгийн МАН хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэн, хийсэн сонголтыг нь хүндэтгэн үзэж, баталгаажуулахыг МАН-ын дарга М.Энхболдоос шаардаж байгаа аж. Энэ удаагийн жагсаалд 2000 орчим хүн Сүхбаатар аймгийн сум тус бүрээс төлөөлөн оролцсон ба тэд сонголтыг нь баталгаажуулах 10 хоногийн хугацааг МАН-д өгч буйгаа мэдэгджээ.

Энэ хугацаанд сонголтыг нь баталгаажуулаагүй тохиолдолд өнөөдрийн жагсаалын хүчээ 10 дахин нэмж, Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд жагсах гэнэ.

Энэ удаагийн жагсаалд оролцогчид бүгд “СҮХБААТАРЧУУДЫН СОНГОЛТЫГ БАТАЛГААЖУУЛ” лоозонг гартаа барьжээ. Мөн жагсаал зохион байгуулалтын өндөр түвшинд болж байгааг онцлох хүмүүс олон байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Дэмжиж байна.
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • TURIIN alban haagch
    MEYEGOMBIN enhboldiin songuulin horoog baiguulah gej het ih ulairj toriin albig hadlangiin talbai bolgosnoos iim um bolloo
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • TURIIN alban haagch
    MEYEGOMBIN enhboldiin songuulin horoog baiguulah gej het ih ulairj toriin albig hadlangiin talbai bolgosnoos iim um bolloo
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • TURIIN alban haagch
    MEYEGOMBIN enhboldiin songuulin horoog baiguulah gej het ih ulairj toriin albig hadlangiin talbai bolgosnoos iim um bolloo
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025