Ачааны автомашины ачаа тээвэрлэлтэд шалгалт хийж байна

Нийслэлийн засаг даргын 2008 оны А/191 дугаарт захирамжаар “...Жил бүрийн 03 дугаар сарын 20-ноос 04 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон үед нийслэлийн хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарласан” байдаг.

Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн автозамын хөгжлийн газар хамтран эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, стандартын биелэлтийн байдалд хяналт, шалгалт хийж, зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор гудамж замын хөдөлгөөнд оролцож буй ачааны автомашин болон жолооч, гудамж замын сүлжээ, замын байгууламж, ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллага аж, ахуй нэгжид шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.

Уг арга хэмжээ нь 2017 оны 3-р сарын 29-ний өдрөөс 2017 оны 4-р сарын 28-ны өдрийн дуустал 1 сарын хугацаанд үргэлжлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025