World Music амьд хөгжмийн тоглолт болно

Эрхэм хүндэт үзэгчидтэйгээ дахин гайхалтай тоглолтоор эргэн уулзах гэж байгаадаа таатай байна.

Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан #WORLD_MUSIC Live concert нэртэйгээр 04-ээр сарын 07-ны өдөр өөрийн тайзнаа тоглохоор боллоо. 
Уг тоглолт нь дэлхийн олон орны өөр өөр урлаг соёл, хөгжмийн онцлог, төрлүүдийг өөрийн найруулгаар, Монголын үндэсний хөгжмийн зэмсгүүдээр тоглон үзэгчдэд толилуулах юм. 

Тоглолтонд Улаанбаатар чуулгын Үндэсний хөгжмийн Хангарьд найрал болон чуулгын нийт уран бүтээлчид оролцох болно. 

Тоглох хөгжмийн төрлүүд:
• Рок - поп
• Классик
• Модерн
• Фолк мюзик
• Этно классик
• Гоцлол болон төрөлжсөн хөгжмийн төрөл
• Жазз
төрлүүдээр тоглохоос гадна:
• Япон
• Солонгос
• Араб
• Европ
• Африк
• Монгол
гэсэн улсуудын хөгжмийн дээжисээс та бүхэнд өргөн барих юм.

Ерөнхий найруулагч: Р.Мөнхсайхан
Хөгжмийн зохиолч, продюсер: О.Чинбат
Туслах найруулагч: П.Урнаа
Дизайнер: Г.Чимэд
Маркетингийн менежер: Л.Одгэрэл, М.Энхтуул
Тасалбар борлуулагч: Улаанбаатар чуулгын билетийн касс,www.ticket.mn
Тасалбарын үнэ: Партер – 20,000₮, Бельэтаж – 15,000₮
Насны ангилал: 13-аас дээш
Тоглолтын үргэлжлэх хугацаа: 90 минут

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025