Гордон Рамси гараа тастжээ

Түргэн ааш, хатуу ширүүн үг хэллэг болон мэдээж гайхалтай амттай хоол хийх чадвараараа дэлхийд алдартай тогооч Гордон Рамси "The Nightly Show" телевизийн нэвтрүүлгийн үеэр гараа тайрч олон хүнийг айдаст автуулжээ.

Шотланд гаралтай тогооч нэвтрүүлгийн үеэр жимсний салат хийж байгаад холигч төхөөрөмж ашиглах хэрэгтэй болжээ. Энэ үедээ гэхдээ Гордон тайзны араар орж үзэгчдэд нэвтрүүлгийн хөтлөгч Фрэнкийн чадах гэж байгаа тухайгаа хэлсэн байна.

Гордон тайзан дээр эргэн гарч ирээд гараа холигч дотор хийж байх хооронд нэг туслах нь холигчийг янзлах гэж оролдож байв. Удалгүй Гордон "хүлээгээрэй" хэмээн хашгарсан ч холигч цусаар дүүрч тэрээр газарт унав. Нэвтрүүлгийн танхимд үзэж байсан үзэгчид дуу алдацгааж, нэвтрүүлгийн багийн гишүүд түүнд туслахаар гүйлдэж байх хооронд хөтлөгч Фрэнк яах учраа олохгүй зогсож байжээ.

Удалгүй Гордон шалнаас инээсээр босж ирэхэд үзэгчид ч учрыг ойлгон инээлдэж эхэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025