Ц.Балдорж агсны хүү Д.Мөнхтүшиг загвар өмсөгч гэргийгээ бодвол хэвлэлтэй туйлын минималист үзэл баримтлалаар харьцаж ирсэн нэгэн. Тэр ч гадуур олны нүдний бай болдоггүй, хэвлэлийнхэн ч элдэж хөөдөггүйг минималист гээд байгаа юм. Уг нь ч хэтэвч зузаан бийлэгжүү ноёнтон загварын сайхан бүсгүй авч суусных яаж ч таанц эргэж болно. Харин энэ удаад дуранд өртөв. Гэргий биш өөр бүсгүйтэй их л гэнэн томоогүй зан нь хөдөлчихсөн аятай явж байх. Ангийн нөхдийн л уулзалт, хандлага гэмээр. Дүрсгүй зан, дэггүй хүүхэд насны араншин найз нөхдийн дунд байхад сэдэрдэг. Ер нь Д.Мөнхтүшиг гэргийн хамт гадуур тэр бүр яваад байдаггүй. Гэртээ уулзахаас хойш байнга хамт төвөг гэж боддог байж болох. Эсвэл зүгээр л энд тэнд элит муур шиг царайлж явах төвөгтэй байдаг биз. Эхнэргүй үдэшлэгт ирсэн биш “хортой алим” болох дайны зурагтай үлдлээ дээ. Гэхдээ зүгээр, хатан ухаант гэргий нар иймэрхүү наргиаг ойлгодог.

Сэтгэгдэл (7)