Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв
2017/03/31

Монгол Улсын Дээд шүүх Ардчилсан Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг   2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дээд шүүх хэлэлцлээ.  

Уг асуудлыг  өмнө нь Дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ хуралдаанаас гарсан 01 дүгээр тогтоолд заасан намын дүрмийн өөрчлөлттэй холбоотой  бичиг баримтын дутууг шүүхэд ирүүлсэн, тогтоолд заасан алдаа, зөрчлөө зассан байх тул   Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн Дээд шүүх үзэж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.  

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин