Завхан аймгийг тойрсон дуулиант хэргүүд олны анхаарлыг татсаар байна. Тухайлбал, тус аймгийн Идэр суманд төрийн албанд ажиллаж байсан эмэгтэй хууль бусаар ажлаас халсныг эсэргүүцэж, өөрийгөө шатаан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 25-ны өглөө Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга асан Н амиа хорлосон байдалтайгаар олджээ.
Тэрээр өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Ардчилсан намаас сонгогдон Засаг дарга болсон байна. Гэвч долоо хоногийн өмнө Засаг даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, хэд хоног ажилдаа ирээгүйг нутгийнхан нь ярив. Түүний амиа хорлосон шалтгааныг тогтоохоор хууль, хяналтын байгууллагынхан ажиллаж эхэлжээ. Өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа хорлосон нь ажлаа өгсөнтэй нь холбоогүй гэв.
Сэтгэгдэл (2)