Г.Дэнзэн нарыг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ
2017/03/30

“Эрдэнэс Тавантолгой” компаниас тендерийн 17 тэрбум төгрөгийг завшсан гэх хэрэгт буруутгагдсан Г.Дэнзэн нарын таван иргэнийг шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилнэ.  Шүүх хурал 09.30 цагаас эхлээд байна. 

Шүүх бүрэлдэхүүн өчигдөр эд мөрийн баримтыг шинжлэн судалж дуусаад, хурлыг түр завсарлуулсан юм.  .

Хэргийг тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах "Эрдэнэс Тавантолгой" компанийн захиалсан тендерт Г.Дэнзэн эхнэр Ч.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй "Говь повер" компанийг иргэн Д.Баярмаагийн нэр дээр оролцуулж, ялуулсан гэж түүнийг буруутгаж буй. 

Улмаар тендерийн шалгаруулалт дууссаны дараа 17.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа болох 700 сая төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компаниас шилжүүлэх тушаалыг тухайн үед "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь гаргасан байдаг. 

Үүний дараа иргэн Т гэгч Г.Дэнзэн, Д.Баярмаа нарыг "Эрдэнэс Тавантолгой"-гоос зарласан тендерийг гүйцэтгэхээ больж, үүний улмаас 5.3 тэрбумын хохирол учирсан гэж шүүхэд гомдол гаргасан байдаг ажээ.

Уг нэхэмжлэлийг нь "Эрдэнэс Тавантолгой"-н хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр зөвшөөрч, 4.8 тэрбум төгрөг шилжүүлэн, эвлэрлийн гэрээ байгуулсан асуудал байдаг аж. 

Тэгвэл шүүгдэгч Г.Дэнзэн анхны мэдүүлэгтээ “Говь повер” компанийн захирал Д.Баярмаа, хувьцаа эзэмшигч Баярхүү нарыг танихгүй, “Говь повер” компанид хамааралгүй гэж мэдүүлж байжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин