Сураггүй болсон эр могойн гэдэснээс олджээ

Индонезийн иргэн Акбар өнгөрсөн ням гаригт Сулавесийн арал руу далдуу модны тос хураахаар яваад эргэж ирээгүй байна. Орон нутгийн цагдаа нар түүнийг хайх явцдаа аварга могой хүн залгисан байж магадгүй байна гэсэн дуудлагын дагуу могойг олж гэдсийг нь зүсэж нээхэд Акбарын цогцос гарч иржээ.

Могой 7 метрийн урттай байсан бөгөөд энэ төрлийн могой нь дэлхийн хамгийн том хэвлээр явагч амьтдын нэг бөгөөд өөрийн олзоо биеэрээ ороон амьсгалыг нь боож алаад бүхлээр нь залгидаг юм. Путон могой нь хүн алж идэх нь цөөн боловч бага насны хүүхэд, мал зэргийг идсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025