Гаргүй охины тоглолт үзэгчдийг бишрүүллээ

Лорелай Моснегуту бол төрсөн цагаасаа эхлэн хэний ч төсөөлөөгүй амьдралаар амьдарч ирсэн бяцхан охин. Тэрээр Румын улсад төрсөн бөгөөд төрөлхийн хоёр гаргүй түүнийг ээж нь тоолгүй хаяж явсан байна.

Хэдий хоёр гаргүй хорвоод мэндэлсэн ч хэн хүнээс илүү сэргэлэн цовоо, авьяастай, ухаалаг төрсөн бяцхан охин одоо 14 настай бөгөөд энэ хугацаанд тэр болгон хүмүүсийн эзэмшиж чаддаггүй маш олон чадварыг эзэмшжээ.

Түүнийг өргөж авсан ээж нь болох Мама Вио охиныг зургаан сартайгаас нь эхлэн хөлийнх нь хурууны завсар харандаа хавчуулж төрөл бүрийн дасгалуудыг хийлгэж эхэлсэн байна. Охин сургуулийн насанд хүрэх үедээ чөлөөтэй уншиж, хөлөөрөө бичиж сурсан байсан бөгөөд ном хүртэл бичсэн байсан гэнэ. Охин шүлэг бичих дуртай бөгөөд арав гаруй ном бичиж хэвлүүлсэн гэнэ.

Гэсэн ч уншиж бичих нь Лорелай охины гоц авьяас биш юм. Багын хөгжимд дуртай байсан охин ямарч мэргэжлийн хөгжимчнөөс дутахааргүй төгөлдөр хуур дардаг бөгөөд алдартай дуучдаас дутахааргүй сайхан дуулдаг. Түүний “Авьяаслаг Румынчууд” шоунд оролцсон бичлэг интернетэд тавигдснаас хойш сая сая хүн Лорелайг алмайран биширч дэмжих болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Өрөвдмөөр юмаа
    2017 оны 04 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025