Сэрэмжлүүлэг: Хосууд осгож амиа алджээ

Хамтран амьдрагч хосууд осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Төв аймгийн “Борнуур сумын Өгөөмөр 1-р баг “Бамбарууш” зоогийн газрын урагшаа 1км гаруй зайд жижиг голын захад тус сумын харьят Н гэх айлын малчин БЗД-ийн 2-р хороонд суух 42 настай эмэгтэй Ц, хамтран амьдрагч Төв Баянчандмань сумын харьят 50 настай эрэгтэй Б нар ил харагдах гэмтэл шархгүй осгосон байдалтай нас барсан байна” гэх мэдээллийг 03-р сарын 28-нд авч шалгаж байна.

Энэ мэт хүйтний эрч сулраагүй үед осгож, хөлдөхөөс сэргийлж, өөрсдийн аюулгүй байдлаа хангаж байх хэрэгтэй байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025