Брад Питт хүүхдүүдтэйгээ нууцаар уулзаж байна

Холливудын хамгийн сайхан хос Анжелина Жоли, Брад Питт нар гэрлэлтээ цуцлуулах тухай шийдвэрээ олонд зарласнаас хойш зургаан сарын хугацаа өнгөрчээ. Хосууд өөрсдийн болон өргөж авсан нийлээд зургаан хүүхэдтэй бөгөөд жүжигчин Анжелина Жоли бүх хүүхдүүдээ өөр дээрээ авч үлдсэн юм.


Жоли Камбож улсад “First They Killed My Father” киноны зураг авалтанд оролцож байгаа бөгөөд хүүхдүүд нь мөн тус улсад байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар жүжигчин Брад Питт нууцаар Камбож улсыг зорьж хүүхдүүдтэйгээ уулзаж байгаа гэнэ. Зураг авалтын үеэр Брад хэд хэдэн удаа очсон ба тэнд байх хугацаандаа Жолитой ээлжлэн хүүхдүүдээ өөр дээрээ байлгаж байсан байна.

Мөн хүүхдүүд нь аав дээрээ очихоор Камбожоос Лос Анжелос руу хэд хэдэн удаа аялсан гэж зураг авалтын багийн зарим гишүүд хэлжээ. Хосуудын салалт маш их хэрүүл маргаан дагуулж байсан ч одоо тэд тайвширч хүүхдүүддээ бүх анхаарлаа хандуулах болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025