Жүжигчин Б.Ариунболд сэтгүүлчийг цагдаагаар айлган сүрдүүлж байна

“Шинэ үе” продакшний захирал, жүжигчин Б.Ариунболд буюу Бооёо нь сэтгүүлчийн мэдээллийг эрж  хайх, боловсруулах , нийтлэх эрхэнд халдаж харъяаллын бус цагдаагийн газарт гомдол гаргаж эрүү шүүлт тулгуулан байцаалгаж байгаа ажээ. Тэрээр 2016.03.29-ны өдөр тус хамтлагийн жүжигчин асан талийгаачийн амь насны нөхөн төлбөртэй холбоотой гарсан материалыг өөрийнх нь “… нэрт төрд халдаж, гүтгэн доромжилсон…” хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт гомдол гаргаж  сэтгүүлчийг шалгуулж байна.

Хоёр жилийн өмнөх хэрэг явдлыг сөхвөл:

ӨМӨЗО-ны Зүүн Үзэмчин хошуунаас 2015 оны 01 сарын 23-ны өдөр Хайлаар хотруу нисэхээр онгоцны буудал явж байсан гурван жүжигчний суудлын автомашиныг чингэлэг ачиж явсан том оврын тээврийн хэрэгсэл мөргөж жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барсан юм. Уг үйл явдал монголын хэвлэл мэдээллээр хүчтэй цацагдаж хэдхэн цагийн дараа ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллээр ч тархсан.

Болсон явдлаас баримтыг дурдвал:

“Шинэ үе” продакшн ӨМӨЗО-нд аялан тоглолт хийсэн нь үнэн байсан. Мөн автомашины ослоор талийгаач жүжигчин нас барсан.  Түүнчлэн “Одон” телевизээс гэрээ цуцлагдсаны нөхөр олговор авсан гэх үнэн бодит түүхийг сөхөж байгаа.

Асуудлын чухал нь осол гарч хамтлагын гишүүн амь насаа алдсантай холбоотой төлөвлөгөөт ажлууд цуцлагдаж Б.Ариунболд талийгаачийн амь насны хохирол, “Одон” телевизтэй байгуулсан гэрээний нөхөн төлбөр болгож авсан мөнгөний тухай юм. Тэрээр нөхөн төлбөрт хоёр тэрбум орчим төгрөг авсан уу, үгүй юу? гэдэг асуудлыг хөндсөн сэтгүүлчийн мэдээллийн эрэл хайгуул байсан юм.

Жүжигчин Б.Ариунболд уг гомдлоо харъяа дүүргийн  цагдаагийн байгууллагад гаргах ёстой байтал танил талаараа дамжуулсан мэт хэргийг шууд ЭЦГ-ийн ЦГХТХ-т  шалгуулжээ. Өргөдөлтэй холбоотойгоор тус хэлтсийн дарга “Ц” , байцаагч Б” нар  сэтгүүлчдээс тайлбар нэрийдлээр байцаалт авч өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөх нотлох баримт гаргаж өгөхийг тулгажээ. Байцаагч нарын ёсзүйгүй уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 139.1-д заагдсан “…сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол… нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ ” гэснийг зөрчсөн юм.

Гэтэл Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3.2.-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй”  хэмээн тусгасан байдаг.

Гэтэл ЭЦГ-ын ЦГХТТ уг хуулийг зөрчиж байна.

МУ-ын Үндсэн хуулийн 16.16 –д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх… эрхтэй” гэснийг ч сануулж болохоор…

Жүжигчин Б.Ариунболдын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олонд танигдаж, ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин болсон. Түүний 20 жилийн урлагийн карьерийг дэмжиж, хийж буй үйлдэл бүрийг нь ард түмэнд хүргэж явсан хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг гомдол гаргаж хүсэл зоригийг нухчин дараахаар улайран зүтгэж байгаа нь сэтгүүлчдийг харъяа байгууллагууддаа хандахад хүргэжээ.

“Монголын сэтгүүлзүйн эрхийг хамгаалах холбоо”-ны зүгээс Б.Ариунболдын эсрэг гомдол гаргана

“Монголын сэтгүүлзүйн эрхийг хамгаалах холбоо”-ныхон жүжигчин Б.Ариунболдын /Бооёо/ эсрэг түүнийг 20 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа ажилчдынхаа нийгмийн даатгал төлүүлж байсан мөн төлж байсан эсэх, түүнчлэн татвар төлж байсан уу? гээд бүх орлого зарлагыг шалгуулахаар

Тэд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргах ажээ. Үндсэн хуулийн 17.1.3-т хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэсний дагуу иргэн бүр татвар төлөх үүрэгтэй. Гэтэл иргэн Б.Ариунболд татвар төлөх үүргээ үнэн шударгаар биелүүлсэн үү? гэдгийг шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээллэхээр болжээ.  Мөн  Монголын сэтгүүлч нар Өвөр Монголын “Одон” телевизийн үзэг нэгт нөхөддөө хандахаар шийдсэн аж. Сэтгүүлчид “Одон” телевизээс 2015 онд “Шинэ үе” продакшнтай хийсэн гэрээг бодитойгоор шүүхэд гаргаж өгөхийг хүссэн хүсэлтээ явууллахаар болжээ.

Эрүүгийн цагдаагийн газар харьяалалын бус хэргийг шалгаж байна.

Ардчилсан нийгмийн үр нөлөөнд прокурорын мөрдөн шалгах газрыг татан буулгасан. Гэтэл прокурорын мөрдөн шалгалт үгүй болсноор Эрүүгийн цагдаагийнхан ийнхүү дураар аашилдаг болжээ. Учир нь Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба нь  жүжигчин Б.Ариунболдын өргөдлийн дагуу шалгалт явуулах нь хууль бус юм. Мөн сэтгүүлчээс тайлбар авахдаа өндөр дуугаар загнаж эрүү шүүлт тулгах зэргээр мэргэжлийн ёс зүйн дутагдлыг удаа дараа гаргасан учраас тайлбар өгч байсан сэтгүүлчийн өмгөөлөгчийн зүгээс Цагдаагийн ёсзүйн хороонд өргөдөл гаргажээ.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Ер нь СЭТГҮҮЛЧИД хэн дуртай хүнээ юу дуртайгаараа гөрдөж, нэр хүндэд халдаж байдгаа л болих хэрэгтэй! Хэдэн төгрөг аваал юү ч гэж бичиж, муулахаас сийхгүй болсон мөнгөний сайтууд, сэтгүүлчдэд бас үйлчлэх хууль гэж байх ёстой! Ул үндэсгүй гүтгэлэг, дрормжлолууд хэрээс хэтэрлээ.
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • g
    booeo odoo boloo shdee humuusiig doromjilj ovoo heden yumtai bolloo doo odoo dahiad shunaad bval tanid uurt chini muu daa
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • ZOCHIN
    HYN GUTGESEN BOL HARIUZLAGAA HULEEH HEREGTEI
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин
    unen bol muuhai l hun yum. Er ni jaahan hun muutai yu gui mungunii tuluu ih l uzeltsdeg hun shig. Uuruu l ideed bdag hajuu dahi juchigchid zaluuchuudaa demjihdee muu yum shig haragddag. Gantsaaraa bol hen ch bish gedgee oilgohguimaa hamt togloj bgaa jujigchid chini ch bas oruulsan hunwi nemer ih l baimaar
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025