Дарс хэмээх гайхамшигт ундаа нь нэн эртний түүхтэй. Усан үзэмийн төрлийн анхдагч моднууд 60-аад сая жилийн тэртээд ургаж байсан таамаглал бий. Мөстлөгийн болон дэлхийн цаг уурын өөрчлөлтүүд усан үзмийн төрлүүдийг устгасан ч дахин шинэ төрөл зүйлс бий болж улмаар хүмүүс хүнсэндээ хэрэглэх болжээ.
Одоогийн Сири улсын нутаг дэвсгэрээс МЭӨ 100000-80000 жилийн үед хамаарах усан үзэм шахах технологи олдсон байна. Манай улс ч дарс хэрэглэх эртний уламжлал бий. Торгоны замаар алс холын Византи, Багдадаас худалдаачид дарсаа Хархоринд авч ирж байсан гэдэг. Орчин цагт бид дарсаа Европ, Австралиас оруулж ирдэг болсон. Саяхан нээлтээ хийж, урлаг соёл, улс төр, бизнесийн хүрээнийхэнийг өөртөө татаад байгаа K WINE брэнд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас шинэ төрлийн дарснуудыг Монголчууддаа танилцууллаа.
“Дачэн” хуулийн фирмийн захирал Д. Нандинцэцэг нь K WINE брэндийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр бид дан ганц дарс зардаггүй АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ зардаг хэмээн ярьсан.“Монголдоо сайхан амьдаръя” гэсэн маш энгийн сонсогдох боловч хэрэгжүүлэхэд нэлээд чармайлт шаардсан концепци юм. Энэ нь үйлчилгээний стандартаас эхэлнэ. Авбал ав, байвал бай гээд бараа өрчихөөд зогсох худалдагчтай бол ямар ч сайн бараа байгаад нэмэргүй. Ирсэн зочин болгондоо үйлчилж, худалдаж авсан зүйлийг унаанд нь оруулж өгөх, хүлээж байх зуур нь манай K Lounge-д кофе, дарс ууж, найз нөхөдтэйгөө тухлан уулзах, магадгүй дарсаа амталж байж худалдаж авах гэх мэт тав тухыг бүрдүүлэх нь тэргүүн зорилт. Хэрэв та ирж амжихгүй байвал утсаар захиалгаа өгөхөд бид хаягаар чинь үнэгүй хүргэж өгнө. Найз, хайртай хүмүүсдээ баярын мэндчилгээ болгон бэлгийн багцуудыг сонгож хүргүүлж болно.

Түүнчлэн, манайд соёл, урлаг, шинжлэх ухаан, эдийн засаг гэх мэт чиглэлүүдээр арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулж, үйлчлүүлэгчдийнхээ оюуны хэрэгцээг хангаж байгаа нь өөр нэгэн онцлог юм.


Сэтгэгдэл (3)