Хэлээд л байгаа, диплом боловсролын хэмжүүр биш гэж. Хэрэв дипломоор хэмжигддэг байсан бол тэс хөндлөн мэргэжлийн зарим нь бүр дээд боловсрол ч эзэмшээгүй хүмүүс улс төрд өндөр албанд юу гэж томилогдох вэ дээ. Баянгол дүүргээр овоглон олонд танигдаж яасан ч Баянгол-Амгалан хоёрыг салгаж ойлгож болохгүй мэт болтлоо хоногшсон энэ бүсгүй жишээ нь Багшийн дээд, ХААДС-ийг дүүргэсэн юм билээ. Түүний алсын хараа улс төр, тэр дундаа МАН байж ууган гишүүдийнх нь нэг болсон. Мэдээж намын ялагдлын жил Баянголоос “жийгдэн” бараг л лааз өшиглөж элдвээр бичүүлж явсан бүгээн саарал өдрүүд байсан. Харин нам нь ялснаар өөрөө гишүүний суудалд тухлаагүй ч ямартай ч даргын сэнтийд заларч чадлаа. НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн тэрбээр Төрийн банкны Баянмонгол салбарын захирлаар томилогджээ. Тун санаанд оромгүй атлаа “цэвэрхэн” ангилалд орох албан тушаал. Шинэ албанд очсоных гэсэн шиг өнгө зүс нэмж улам гялалзах болсон бүсгүйг юу идэж уугаад залуужчихав аа гэж хүмүүс гайхаж байна гэнэ. Нууц нь их энгийн. Өнгөрөгч өвөл хэн харзны усанд орж байв Л.Амгалан л байлаа шүү дээ. Фэйсбүүк найзууддаа аль хэдийнэ нууцаа дэлгэчихсэн цаадах чинь. Чадал нь байвал тэгээд аль ч насанд өнгө зүс нэмж, ямар ч албан тушаал хашиж болох нь. Чадахгүй бол Л.Гүндалайгийн хэлдгээр “Чацга царайлаад дуугүй сууж бай” л гэхээс.


Сэтгэгдэл (8)