Хотын дарга “хоггүй хан-уул” аяныг сайшаав

Хог хаягдалтай тэмцэх, хотын тохижилтын ажлыг эрчимжүүлэх үүднээс дүүрэг бүр өөрсдийн арга хэмжээг авсаар байгаа билээ. Тэгвэл Хотын дарга сар бүр дүүргийн Засаг даргатай нартай хийдэг уулзалтаа өчигдөр товлож, зохион байгуулав. 

Улаанбаатар хотын дүүргүүдээс анхлан Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул”  аяныг эхлүүлээд амжилттай үргэлжилж буй. Бусад дүүргээс түрүүлж, аяныг санаачилсныг Хотын дарга Су.Батболд онцолж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн ажил амжилттай хэрэгжиж байгааг сайшаалаа. Нийслэлд ирж буй гадаадын зочид хамгийн түрүүнд Хан-Уул дүүргээр дамждаг. Тиймээс тус дүүрэгт хот тохижилтын ажлыг эрчимтэй эхлүүлж, эмх цэгцтэй байдалд анхаарч эхэлснийг өнөөдрийн хурлын үеэр онцлон ярьсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025