Орхоны хөндийн байгалийн цогцолборт газарт шаардлага хүргүүлжээ
2017/03/29

Өвөрхангай аймгийн Хархоринсум дахь Сум дундын прокурорын газраас Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэлийг 2016 он, 2017 оны эхний хоёр сарын байдлаар шалгаж, дүгнэлтийг гаргажээ. Шалгалтаар улсын байцаагч нар зөрчил гаргагчаас тайлбар авахдаа уг зөрчил үйлдэгдсэн огноо, цаг хугацааг нарийн шалгаж тодруулдаггүй, мод бэлтгэхдээ ямар багаж, зэвсэг хэрэглэсэн, ямар унаа хөсгөөр тээвэрлэсэн болохыг огт шалгадаггүй илтэд тээврийн хэрэгсэл ашигласан байхад  тээврийн хэрэгслийг хураан авч, эзэмшигчийг тогтоон улсын орлого болгох ажиллагаа хийдэггүй,  улсын байцаагчийн эрхгүй этгээдэд шийтгэврийн хуудас олгож,  захиргааны шийтгэл ногдуулсан,  байгаль  экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээакт үйлддэггүй,  нөхөн төлбөрийн хэмжээг буруу тогтоодог, хуулийн заалт буруу баримталдаг,  зохих зөшөөрөлгүй бэлтгэсэн модыг хураан авч ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэхдээ  тэмдэглэл үйлдэггүй зэрэг  зөрчил, дутагдал илэрч, прокуророос 3 шийтгэврийг хүчингүй болгож, 3 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.  Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд прокурорын шаардлага хүргүүлсэн байна. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин