"Аавуудын онигоо", "Тролл аавууд" зэрэг хэллэгүүдийг та сошиал ертөнцөд их сонссон байх. Аавуудын хүүхдүүдээ шоглож байгаа зураг, бичлэг үргэлж л хүмүүсийн инээдийг хүргэж, эерэг сэтгэгдэл авч байдаг билээ. Ийм нэгэн "Тролл" аавын муу сурдаг хүүгээ хэрхэн олны танил болгосон тухай та бүхэндээ хүргэж байна.
Өнгөрсөн баасан гаригт болсон үндэсний сагсан бөмбөгийн холбооны Cleveland Cavaliers болон Charlotte Hornets багуудын тоглолтын үеэр нэгэн хөгжөөн дэмжигч муу сурдаг хүүдээ хандан "Томас, хичээлийнхээ дүнг сайжруулбал дараагийн удаа чи энд хамт байх болно. Хайрт, аав" гэсэн самбар барьж зогссон байсан нь зураглаачдын дуранд өртжээ.

Тролл аав маань ингээд зогссонгүй, ням гаригт болсон Houston Rockets болон Oklahoma City Thunder багуудын үеэр мөн "Томас, одоо намайг сонсож байна уу? Эхлээд оюутан дараа нь тамирчин гэсэн дарааллаар шүү, хүү минь. Хайрт, аав" гэсэн самбар барьж зогсож байжээ.

Сэтгэгдэл байхгүй байна