Зурагт худалдан авахаар дэлгүүрт ороход бидэнд тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг бол үзүүлэлт. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед хүн бүр л үзүүлэлт сайтай гоё ганган зурагт гэртээ тавихыг хүсдэг. Гэсэн ч зурагтын үзүүлэлт дээр байх нэр томьёонууд юуг зааж байгааг тэр бүр мэддэггүй. Та бүхэндээ эдгээр үзүүлэлтээс зурагт сонгоход хэрэг болох гол үзүүлэлтүүдийн тайлбарыг хүргэж байна

1080р
HD, high-definition гэж өөрөөр нэрлэдэг бөгөөд 10 жилийн өмнө хамгийн гайхалтай технологи байсан бол одоо үед моодноос гарч байгаа гэж хэлж болно. Хамгийн энгийнээр тайлбарлавал таны зурагтын дэлгэц олон үе жижиг гэрлээс бүрддэг гэж үзвэл HD зурагт нь босоо 1080 эгнээ гэрлээс бүрдэж байна гэсэн үг юм. Гэсэн ч энэхүү технологийг хоцрогдсон гэж хэлсний учир нь түүнээс дөрөв дахин илүү нягтралтай 4К технологи гараад байгаатай холбоотой юм.
4К
Ultra high-definition буюу 1080 бичлэгээс дөрөв дахин өндөр нягтралтай бичлэг, дүрс дамжуулах чадалтай технологи. Тийм учраас хүмүүс боломжтой бол 1080 зурагтаас илүү 4К зурагтыг худалдаж авах болсон. Дээр тайлбарласанчлан таны зурагтын дэлгэж босоо байрлах 2160 гэрлээс бүтэх бөгөөд яг ижил зайд хоёр дахин илүү эгнээ байрласнаар маш нарийн деталийг ч илүү харуулж чадна гэсэн үг юм.
Арын гэрэл /backlighting/
Дэлгэцийн ард байрлах гэрлүүдийн тусламжтай дэлгэцийг илүү өнгөлөг тод болгож өгдөг.
Безел /Bezel/
Дэлгэцийн гаднах хүрээг техникт ингэж нэрлэдэг. Орчин үед хүн болгон гадаад үзэмжид их анхаарал хандуулах болсноор зурагт үйлдвэрлэгчид ч гэсэн безелд илүү анхаарах болсон. Зузаан хуванцар хүрээтэй зурагт түүх болон үлдсэн бөгөөд одоо үед илүү нимгэн, өнгөлөг, гялгар гадаргуу бүхий төмөр безелнүүд худалдан авагчдын сонирхлыг илүү татах болсон бөгөөд сүүлийн үеийн алдартай брэндийн зурагтууд бүр дэлгэцийн гадуур хүрээгүй хүртэл хийгдэх болсон.
Өнгөний харьцаа /contrast ratio/
Дүрсний нягтрал, солигдох давтамж зэргээс илүү хамгийн гол үзүүлэлт бол өнгөний харьцаа юм. Зурагтын цагаанаас цагаан, хараас хар хүртэлх өнгөний өөрчлөлтийг тодорхойлдог үзүүлэлт. Энэ үзүүлэлт өндөр байх тусам зурагтны гаралт илүү гоё байна гэсэн үг юм.
Фрэймийн хэмжээ /frame rate/
Нэг секундэд бичлэг хэдэн фрэйм гаргахыг заана. Frame rate-ийг хүмүүс ихэвчлэн refresh rate-тэй андуурдаг. Refresh rate нь зурагтын дэлгэж гарч буй бичлэгт тааруулж секундэд хэдэн удаа өөрчлөгдөж байгааг заадаг үзүүлэлт юм.
HD
High-definition буюу өндөр нягтралыг хэлэх бөгөөд бичлэгийн өндөр 720 пикселээс дээш байх тохиолдолд энэхүү тодорхойлолтыг хэрэглэдэг. Пикселийн тоо дээшлэх тусам нягтралын чанар ихсэж байдаг юм.
HDCP
High-bandwidth digital content protection буюу өргөн зурвасын нэвтрүүлгийн хамгаалалт үгний товчлол бөгөөд XXI зууны зохиогчийн эрхийг хамгаалах хамгаалалт гэж хэлж болно.
HDMI
Та бүхэн санаж байгаа бол хуучин зурагт бүрд улаан, шар, цагаан өнгийн оролтууд байдаг шүү дээ. Үүний улаанд нь дуу, шард нь дүрсний залгуур залгаж зурагтын хойно дүүрэн утас хөглөрүүлдэг байсан бол HDMI залгуур гарч ирснээр энэ бүхнийг хялбарчилж шийдэж өгсөн. HDMI залгуур нь дуу болон дүрс хоёрыг зэрэг дамжуулдаг бөгөөд анх 2000 оноос ашиглагдаж эхэлсэн.
LED
Бас нэгэн хуучны технологи боловч одоо болтол зарим шинэ төхөөрөмжүүд дээр ашиглагдсаар байгаа. Light emitting diodes нь гүйдэл дамжих үед гэрэлтдэг хагас дамжуулагчид бөгөөд зурагтад backlighting буюу арын гэрэлтүүлгээр ашигладаг. Тийм болохоор LED гэсэн тодотголтой зурагт нь яг үнэндээ LCD дэлгэцийн ард LED гэрэлтүүлэг байрлуулсан зурагт юм.
LCD
LCD Нь 1960-аад оноос хойш одоог хүртэл хэрэглэгдсээр байгаа боловч 2007 оноос зурагт үйлдвэрлэгчдийн гол технологи болсон байна.
OLED
Дэлгэцийн хамгийн сүүлийн үеийн, хамгийн шилдэг технологи. Organic light emitting diodes нь гүйдэл дамжих үед өөрсдөөсөө гэрэл гаргадаг. Тийм учраас OLED дэлгэц нь LCD дэлгэцээс хэд дахин нимгэн бөгөөд өнгөний нягтрал хамаагүй илүү байдаг байна.
Сэтгэгдэл байхгүй байна