1950 онд Эдгэртон өөрийн студид нэгэн зураг дарсан нь дэлхийн гэрэл зургийн хөгжлийг шинэ шатанд авчирсан юм. Энэ бол түүний алдарт “Milk Drop Monet” зураг. Энэхүү зураг олонд хүрэхээс өмнө харанхуй орчинд ямар нэгэн нүсэр гэрэлтүүлгийн төхөөрөмжгүйгээр сайн зураг авна гэдэг бараг л боломжгүй байсан. Гэсэн ч электроникийн инженер мэргэжилтэй Эдгэртон өндөр технологийн шарагч гэрэл болон камерын мотор хоёрыг нийлүүлэн бүтээсэн төхөөрөмжөөрөө хүний нүд гүйцэж чадахааргүй хурдан үйл явцыг зургийн хальснаа буулгасан юм.
Ширээн дээр сүүний дусал дусах тэрхэн агшныг миллисекундийн нарийвчлалтай дарсан түүний “Milk Drop Monet” зураг фото зургийн тусламжтай хүн физик ертөнцийн нууцад нэвтрэх боломжтой гэдгийг харуулсан бөгөөд түүний ашигласан төхөөрөмж өнөөгийн зургийн камерын гэрэлний хөгжилд суурь нь болж өгсөн байна.
Сэтгэгдэл байхгүй байна